190 иргэн олон нийтийн цагдаагаар ажиллана

img

Нийслэлийн Цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэнийг бүртгэж, эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 485 дугаар тушаалаар Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлагдсан. Уг төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран 21 хоногийн хугацаатай сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах аж. Сургалт өнөөдөр эхлэх юм байна.

б

Дашрамд дуулгахад олон нийтийн цагдаагийн ажилтны хувцас, тусгай хэрэгслийг энэ сард багтаан хийлгэж бэлэн болгохоор болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цагдуулаагүй иргэн:
цагдаа /цагдан хорих/-ийн ажилтанг нэмж байгаа юм уу? сэргийлэх үүрэгтэй ажилтанууд бий болж байгаа юм уу? нэршилийг зориуд утгыг нь алдагдуулах бодлого дараагийнхаа шат руу орж байгаа нь энэ үү...
2014-08-04
zuv zuv:
demjij baina.
2014-08-04