Жолооны үнэмлэхээ мартчихаж
Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын байцаагчид шөнийн тээврийн үйлчилгээний автобус, таксины үйлчилгээнд шалгалт хийжээ. Нийт 44 тээврийн хэрэгсэлийг шалгаснаас гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын хоёр автобус /8082 УБН, 0673 УНЗ/, такси үйлчилгээ эрхэлсэн хоёр суудлын авто машиныг /2551 УБЧ, 3215 УБЕ/ түр саатуулах байранд саатуулжээ. Мөн мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочийн зөрчлийг арилгуулахаар бичиг баримтыг хураан авсан байна.
ө
Нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний “МУБИС-Нисэх”, “МУБИС-7-н буудал”, “ХМК-Офицеруудын ордон”-ы чиглэлд хийсэн шалгалтаар “Автотерминалирейд” ХХК-ний 14-014 гарааш дугаартай автобус ар талдаа гарааш дугаар байрлуулаагүй, үйлчилгээний даалгаврын хуудсан дээр шалгах механик шалгасан гарын үсэггүй, 14-009 дугаартай жолооч Ч.Мягмарсүрэн мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ орхисон зөрчлүүдийг илрүүлжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ