Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов

img

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг өнөөдөр /2014.08.04/ хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, орлогч дарга Л.Сайханцэцэг, тус байгууллагын гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Максим нар оролцож харилцан санал солилцсон юм. 1939 онд Халх голын дайныг удирдсан Зөвлөл Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуковын тухай өгүүлсэн баримтат киног Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам манай улсад авч ирэхээр болов. Харин Монголын энхтайван, найрамдлын байгууллага эх хэлнээ орчуулан олон нийтэд толилуулахаар тогтсон юм. Түүнчлэн Монгол, Оросын парламентын бүлэг, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам, Монголын энхтайван, найрамдлын байгууллага хамтран Халх голын 75 жилийн ойн арга хэмжээг Оросын шинжлэх ухаан, соёл урлагийн төвд зохион байгуулах, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиудад  нээлттэй хичээл заах гэх мэт олон арга хэмжээ төлөвлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

халх голын ялагдал:
халх голд 2 талаас гал зогсоох гэрээ хийх үед хилийн шугамыг хуучин байснаас нь олон км наана тогтоосон. өөрөөр хэлбэл халх голын дайнаар бид маш том газар нутгаа алдсан. тэгэхээр энэ ялалт мөн үү. орос, япон 2 л гэрээ хийж гал зогсооход монгол хохирч үлдсэн. халх голын ялалт гэдэг соц үеийн тархи угаалт. мана уул орчмыг буцааж авах хэрэгтэй. 2 хөрштэйгөө хилийн маргаангүй гэж сайн хүн болох гэж үргэлж хохирч байж болохгүй.
2014-08-05
ard ard:
103.26.193.5 geh umhii debil anarhist chi haa taarsan gazraa umhii hanhluuhaa boliioch , eh ornoos mini zailaad novshiin ga donton duursen usa ruugee tonil....
2014-08-04
oloo:
baliar yumnuudtai hamtarch bayar temdegleh gej bgaa yum uu?!
2014-08-04