Зөрчлөө арилгаагүй тохиолдолд гэрээг цуцална
Нийслэлийн Тээврийн газрын даргын тушаалаар байгуулдагсан ажлын хэсэг “Замын хөдөлгөөны аюулгүй байдал хангах, үйлчилгээний бэлэн байдал, Их багтаамжийн автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр зохион байгуулалт, хүний нөөцийн хангалт"-ыг шалгажээ. Шалгалтаар “Тулга Огоо” ХХК, “Сайхан Ирээдүй” ХХК, “Ирээдүйн Аяны зам” ХХК, “ЭМСИД” ХХК-иудын жолооч мэргэшсэн үнэмлэхгүй, ажиллах цагийг “Хөдөлмөрийн хууль”-ийн дагуу зохицуулаагүй, ажилчдадаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй зөрчил илэрчээ. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгаж, үр дүнг энэ сарын 25-ны дотор ирүүлэхийг үүрэгджээ.
ө
Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартууд болон холбогдох гэрээ, Авто тээврийн тухай хуулийг зөрчсөн “Аз сервис” ХХК, “Үнэгт уул” ХХК, “Эрдү” ХХК-иудад хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Харин үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд Тээврийн газартай байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ