Хоёр хүн усанд үйж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өнгөрөч амралтын өдрүүдэд 105 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэний 81 үйлдлийнх нь эзэн холбогдогчийг олж тогтоон, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж байгаа тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээллээ.
х
Иргэд амралт зугаалга, аялал жуулчлалаар явж буй энэ үед усанд үйж амь насаа алдах осол буурахгүй байгаа аж. Өнгөрөгч бямба гаригт Хөвсгөл аймгийн Хатгал суманд амралт зугаалгаар явж байсан 23 настай иргэн Б усанд живж амь насаа алджээ. Мөн энэ сарын 2-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд 42 настай эрэгтэй Э усанд үйж, амь насаараа хохирсон байна. Эдгээр хэрэгт харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагууд шалгалтын ажлыг хийж буй аж.
о
Энэ зун бороо, хур элбэгтэй байгаагаас голын усны түвшин үерийн байдалд хүрээд буйг холбогдох газруудаас мэдээлж байгаа билээ. Иймд голын орчимд амарч зугаалж буй иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд голын усанд орохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ