40 сая төгрөг алдагдсан хэргийг шалгаж байна

img

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд байрладаг “ХААН” банкны салбарт энэ сарын 30-ны өдөр хулгай орж, 100 орчим сая төгрөг алдагдсан тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн.

х

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Тус банкинд энэ сарын 30-ны өдрийн пүрэв гаригт хулгай орж, 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Уг хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шалгаж, сэжигтнүүдийг эрэн сурвалжлах, хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоохоор ажиллаж байна” гэдэг хариултыг өглөө.

о

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ