Австри 40 сая еврогийн хөнгөлттэй зээл өгнө
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Австри Улсын Гадаад хэргийн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд болов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн асуудлаар тэр дундаа Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт эрчимжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн Австри улсын Засгийн газраас олгож буй 40 сая еврогийн нэн хөнгөлттэй зээлийг үр ашигтай хэрэглэх, хоёр орны дипломат болон албан паспорттой иргэдийг харилцан визээс чөлөөлөх, Монголын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг бэхжүүлэхэд хамтран ажиллах тухай ярилцсан байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ