Олон улсын симпозиум ирэх сард болно

img

Хавдар судлалын үндэсний төвөөс “Хавдар судлалын тулгамдсан асуудал-Нойр булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт олон улсын симпозиумыг ирэх 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг симпозиум оролцох хүсэлтэй эмч, мэргэжилтнүүдийн судалгааны бүтээлийн хураангуйг ирэх сарын нэгний дотор хүлээн авах юм байна. Зөвхөн нойр булчирхай гэж хязгаарлахгүйгээр бүх төрлийн хавдрын оношлогоо эмчилгээ талаар судалгаа шинжилгээ хийсэн бүтээлээ ирүүлж болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ