Аавдаа захидал бичээрэй
Жил бүрийн наймдугаар сарын найманд "Аавуудын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ удаа 11 дэх жилдээ тэмдэглэх уг өдрийг тохиолдуулан нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, "Сайхан аав" ТББ хамтран "Миний аав - Миний бахархал" сэдэвт захидлын уралдааныг зарлажээ. Мөн аав нарын эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгуулж, "Аавын бахархал" хэлэлцүүлгийг өрнүүлэхээр товложээ.
ө
Монгол Улсын нийт хүн амын 1.3 сая буюу 48.6 хувийг эрчүүд эзэлдэг. Харин эрэгтэйчүүдийн нас баралт сүүлийн 3 жил эрс өсч, тэдний насжилт 64.6 буюу эмэгтэйчүүдээс 9 насаар богино байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ