16.3 сая ам.доллар худалджээ

img

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Өнөөдөр 1873.00 төгрөгийн хаалтын ханшаар 16.3 сая ам.доллар, 303.11 төгрөгийн хаалтын ханшаар 101.5 сая юань тус тус банкуудад худалджээ.

х

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 85.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүллээ.

а

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн тягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог байна.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

9906:
mongol bank mongoliin jijig biznes erheldeg hvmvvst gai bolsoor... dollar yanii osoltiig zogsooj chadahgui yum bol bugd tarah heregtei. chaddag mongoluud olon bii sh de.
2014-08-06