Хүмүүжигчид мэргэжилтэй болжээ

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хархорин сум  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Бакет” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хүмүүжигчдэд зориулсан сургалтыг зохион байгуулжээ. Өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлэн энэ сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэжилсэн сургалтыг хүнд машин механизмын чиглэлээр явуулсан аж. Сургалтад 49 хүмүүжигч хамрагдаж, 66 цагийн онол, 18 цагийн дадлагын хичээлээр экскаватор , дугуйт ачигч, бульдозер, хүнд даацын авто машины операторын мэргэжил эзэмшжээ. Сургалтад хамрагдсан хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх олгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ