Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

img

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн БГД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн III эмнэлгийн баруун талд бетон зуурмаг, шахуургын хоолойг унаж, замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарч байсан.

Уг газарт “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомп байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай краны жолооч 50 метрийн урттай  бетон зуурмаг шахуургын хоолойг унагасны улмаас дээрх осол болсон.аМөн ослын улмаас “Сетунари” ХХК-ийн “Буянт” оношлогоо эмнэлгийн гадна фасад, төмөр хашаа, рекламны самбар зэргийг гэмтээж 5.863.675 төгрөгийн хохирол, “Цахилгаан тээвэр” ХХК-ийн шугамын даацын шонг тахийлган сүлжээний ган татлагыг тасалж 2.900.000 төгрөг, Х.Намжилдоржийн эзэмшлийн 27-09 УНН улсын дугаартай Тоёото Пропокс маркийн машиныг гэмтээж 2.705.000 төгрөгийн хохиролыг тус тус учруулсан аж.

а

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 4-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6 жил хорих ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулжээ.

х

Г.Гантөмөр нарт холбогдох уг хэрэгт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Наранбаатар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн II прокурорын газраас энэ оны тавдугаар сарын 19-нд яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн байна.

х

Б.Буд

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eeee:
ene batbold geed hun ene nasandaa olon ch yumiig munguur argalah bh daa. unuudur l lav avilgiin hergeer shalgagdaj ehellee geed bichsen bna. hereh gudamj tusliinh l mun bol. bas l hereg ni heregsehgui boloh biz ee. argalj boliohgui zui gej bdag daa. yadaj uuchlalt guigaad, hudlaa ch gesen hungun yal vaad, teriigee tensen bolgohgui dee. yasan ch huiten tevdeg setgel. yamar ch ih shunal ve. her bargiin hun iim yum tarichihaad, odoo boliyo, amar taivan amidrah mini gej bodmoor yum. unendee mongoliin shuuh 2 jil damnasan jujig toglojee. arai ch dee. ard tumnee mal nohoinoos door uzeh bolj dee, ed nar
2014-08-12
hhhhhhh:
yadgiin bee ongorson yum tegii gej tegsen bish zolgvi ywdal biz dee ta nar oorsdoo bsan bol basl sonin blj bgaa bhdaa bitgii tegej hutsaj bai
2014-08-06
завхрал:
охины ар гэрийг монголын төр 2 жил тарчлаан зовоосны эцэст зарим хэрэгтнүүдэд нь 1.6 жилийн хорих ял оноосон юм биз дээ... тэр барилгын захиалагч мүүди-гийн захирал батболд одоо гудамж төслийн захирал болчихсон ямар ч хэрэг хийгээгүй мэт гудамжаар алхаж яваа гэхээр гомдмоор
2014-08-06
malnuud:
arai dendej bn shvv novshnuudaa shvvh, shvvgch ch gej de har malnuud udahgvi ta hediin deerees aynga nergenee za. iwiide ter byzhan amitan
2014-08-06
zochin:
ene d.bold gej zaisand barilga bariulj baigaa kompaniih bish bizdee. hunii mungu barilgiin materialaar bayjaad hund mungiig ni ugdugui bas 1 bold gej zahiraltai gazar baidagshde
2014-08-06
баяраа:
гудамж тѳслийн батболд чи энэ мэдээг уншиж байгаа байх... удахгүй чиний дээрээс үүнээс ч аймшигтай юм унах болно доо... чи баярлах бас тайвширах болоогүй шүү !!! үйлийн үрээ эдэлдэг хорвоо доо...
2014-08-06
enhe:
peeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee,yuuuuuuuuuuuuuuu 2hon jil gjuuuuuuuuuuuuuuuuu.arai ugui blgui deeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee.bi toogi ni hasd unshtsan bhoooooo.
2014-08-06
hulan:
togloj bga blguidee hunii erdnet ami gd l bdag neg muu baishingas 7dor bolj bgamuu 2jil sunjirj bj hj bga gargaj bga togtool n ene uu ter shuugch nar taliigach oxinii etseg exiin orond uursdiigu tawiad uzej bologui ymuu engiin irgen hun bish darga said nar hun ymuu unexeer gomdoj bn iim niigemd aimdarj bgada
2014-08-05
арай ч дээ:
2 жил сунжирсны эцэст ийм шийдвэр гаргаад арай ч дээ. хэлэх ч муу үг алга. харахад дотор арзайлгасан тэр муу балгасыг хурдан нураа. хэн буруутай тэр бүхний нүгэл нь нүдээрээ гарч үйлийн үрээ эдэлж өөрсдөө биш юмаа гэхэд үр удам нь төлөх ёстой төлөөсөө төлдөг хорвоо шүү...
2014-08-05
batbold yasan be?:
nuguu gudamj tusliin zahiral batbold yasan be? umnu n barilgiin ezen batboldod horih yal onogduulj baisan getel ene dotor baihgui baihiin. mungutei hund huuli uilchlehgui yumdaa
2014-08-05
batbold yasan be?:
nuguu gudamj tusliin zahiral batbold yasan be? umnu n barilgiin ezen batboldod horih yal onogduulj baisan getel ene dotor baihgui baihiin. mungutei hund huuli uilchlehgui yumdaa
2014-08-05
batbold yasan be:
nuguu gudamj tusliin zahiral batbold yasan be? umnu n barilgiin ezen batboldod horih yal onogduulj baisan getel ene dotor baihgui baihiin. mungutei hund huuli uilchlehgui yumdaa
2014-08-05
batbold yasan be?:
nuguu gudamj tusliin zahiral batbold yasan be? umnu n barilgiin ezen batboldod horih yal onogduulj baisan getel ene dotor baihgui baihiin. mungutei hund huuli uilchlehgui yumdaa
2014-08-05
shuuh:
hunii ami unegui yumuu.
2014-08-05
ter barilgiig ter haltuur hiideg mashin tai ni delbel:
noooooooovsh
2014-08-05
пробокс:
пробокс шүү дээ. энэ шүүхийнхэн тэгж бичсэн үү, буд чи бичсэн үү? б/п хоёрыг холиод солонгосууд биш дээ ямар.
2014-08-05
иргэн:
хохирогчид төлбөр төлдөггүй юм байхдаа
2014-08-05