Хил дамнасан ой хээрийн түймэр буурчээ
Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан өнөөдөр Онцгой байдлын Ерөнхий газарт эхэлж байна. Манай улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1999 онд “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж байжээ.
х
Хоёр улсын хамтарсан хуралдаанаар ой, хээрийн түймэр гарсан талаарх мэдээ, мэдээлэл дамжуулах, шинэ техник, багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ой, хээрийн түймэр унтраах, дадлага, сургууль”-ийг жил бүр хамтран зохион байгуулах. Хил залгаа бүс нутгийн Мэргэжлийн байгууллагын ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах чадавхийг бэхжүүлэх зорилгоор талууд гал унтраах техник, багаж хэрэгслийн тусламж үзүүлэх, ой, хээрийн түймрийн мэдээ, мэдээллийг утас, /телефон/ факс, болон цахим хэлбэрээр дамжуулан шуурхай солилцох. Тэдгээрийг ашиглах, ажиллах сургалт зохион байгуулах, түймрийг унтраах ажиллагаанд оролцож буй алба хаагч, иргэдийг шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар Улсын хил нэвтрүүлэх дадлага, сургуулийг зохион байгуулах талаар тус тус санал солилцоно. Мөн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм.
х
БНХАУ-тай хил залгаа оршдог Дорнод, Сүхбаатар аймгийн нутгууд мод ихтэй учир хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж түймэр гарах магадлал өндөр байдаг аж. Гэхдээ сүүлийн гурван жилийн байдлаар ой хээрийн хил дамнасан долоон түймэр гарсан нь өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гэж албаны хүн онцоллоо.
Хил дамнасан түймрийг унтраах иргэд, албан хаагчдыг шаардлагатай тохиолдолд хил нэвтрүүлэх, түймэр унтраах багаж хэрэгсэд хүрэлцдэггүй зэрэг асуудал байдаг байна. Эдгээр асуудлыг энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх хамтарсан хурлаар шийдвэрлэх зорилгыг тавьж буй юм байна. Мөн ой хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг жил бүр хамтран зохион байгуулахаар болжээ.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ