Ихэнх нутгаар бороо зүсэрнэ

img

Энэ сарын 7-9-нд ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг малчид, тариаланч, ард иргэдэд анхааруулж байна.

j

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон говийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

k

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ