1.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгоно
Улаанбаатар хотод бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрын байршлыг НИТХ-аас өнгөрсөн онд тогтоосон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, хотын төвсийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болжээ. Ингэхдээ барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газарт нөхөх олговор олгох бөгөөд хөрөнгийн хэмжээг баталсан байна. Нийт 1.2 төгрөгийн нөхөн олговрыг нийслэлийн газар чөлөөлөх зардлаас гаргаж, тус газруудад байршиж буй иргэдэд олгохоор болжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ