“Тал нутгийн хүүхдүүд” эх орондоо ирлээ

а
Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагын авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагын гишүүд 50 хоногийн турш Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан, тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил болох хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагын хөтөлбөрөө толилуулсан байна. Мөн дунд сургуулиудад уулзалт зохион байгуулан өөрсдийн одоогийн амьдрал болон ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар чөлөөтэй ярилцан танилцаж олон шинэ найзуудтай болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ