Улаан-Овоотын уурхайд ”Лэйтон Азиа” зээл олгоно
Тавантолгойн орд газарт операторын үүрэг гүйцэтгэх хамгийн их сонирхолтой байгаа улс бол Австрали юм. Нэг компаниа 2 өөр нэрээр тендэрт өрсөлдүүлж ашиг сонирхолын зөрчил үүсгээд зогсохгүй Эрдэнэс-Тавантолгой компанийн гүйцэтгэх захиралд хүртэл Австрали улсын иргэнийг сонгоод байгаа юм.
Гэтэл Австралийн шунал Тавантолгойгоос хальж Монголын уул уурхайруу улам бүр гүнзгийрч эхэллээ.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Улаан-Овоогийн нүүрсний уурхайг Шарын голын нүүрсний уурхайн нөөц багасаж байгаа учраас Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэхийн тулд энэ уурхайг яаралтай ашиглалтад оруулах нь чухал юм.
Энэ ордын нөөц 208 сая тонн нүүрс бөгөөд үүний 174,5 сая нь бодит, 34,3 сая нь боломжит нөөц гэж тогтоожээ.
Ингээд бодохоор Улаан-овоот орд хэдийгээр стратегийн ордуудын жагсаалтад байдаггүй ч нөөцийнхөө хэмжээгээр дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдийн шүлсийг гоожуулж байгаа орд юм.
Улаан-Овоо ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Рэдхил Монголия”- ийн толгой компани нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Професи Ресурс”-тэй нэгдсэнээр уг орд түүгээр нэрших болсон юм.
Гэтэл “Prophecy Resource” компани уурхайдаа дэд бүтэц байгуулах, мөн шаардлагатай тоног төхөөрөмж зээлээр авах зорилгоор Австралийн “Leighton Asia” компаниас тусламж авахаар болжээ. Лэйтон энэ оны долдугаар сард Улаан-Овоогийн коксжих нүүрсний ордод олборлолт хийж эхлэх бөгөөд эхний сард 57.5 мянга, харин дараагийн саруудад 100 мянган тонныг олборлохоор төлөвлөөд байна.
“Leighton Asia” компани эхний ээлжинд Caterpillar 385 эксковатор нэг, мөн Caterpillar 773D өөрөө буулгагч гурван ширхгийг нийлүүлэх юм байна. Харин “Prophecy Resource” энэ гэрээний төлөө “Leighton”-д нийт 3.8 сая доллар төлөх нь ээ.
Түүнчлэн жилд хоёр сая тонн нүүрс олборлох үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн тус компани хариуцах болжээ. “Prophecy Resource”-ын ерөнхийлөгч Жон Ли “Leighton Asia бол дэлхийн томоохон гэрээт уурхайчин бөгөөд бид энэ компанитай урт хугацаанд, өгөөжтэй түншлэх хүсэлтэй байна” гэдгээ хэлжээ.
Ингээд Австрали улс дахин монголын нэг томоохон ордод гар дүрэхээр болж байна.
Ц.Соёлмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ