“Орбис”-ынхон 46 хагалгаа хийжээ

img

“Орбис” олон улсын нүдний нисдэг эмнэлгийн багийнхан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж, 100 хүнд үзлэг хийсэн байна. Уг багийнхан болор, болор цайх эмгэг, торлог шилэнцэрийн эмгэг, нүдний даралт, нүдний даралт болор цайх бусад эмгэгтэй хавсарсан гэх мэт оноштой 100 хүнд үзлэг хийсэн байна. “Орбис” эмнэлгийн багийнхантай хамт Улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн болон сургалтад хамрагдаж буй орон нутгийн эмч, сувилагч нар ажиллажээ.

а

Мөн өнгөрсөн сарын 27-31-ний өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Орбис эмнэлэгт нийт 46 хагалгаа хийгджээ. Үүнээс гадна олон улсын нүдний эмч нарын баг манай улсын нүдний эмч, сувилагч, багаж, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт ажлын байран дээрх сургалт явуулсан нийт 99 нүдний эмч, 68 сувилагч, 16 инженерийг сургалтад хамруулсан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ