Монголчууд Камбожид Декогийн дүрмээр тоглоход бэлэн боллоо
Олон улсын гудамжны хөлбөмбөгийн хамгийн томоохон тэмцээн болох Tiger Street Football-2014-т Монгол орноо төлөөлөн оролцохоор шалгарсан MNS, Blue Wolves баг тамирчид маань 8 сарын 9-ний өдөр Камбож улсын нийслэл Пномпень хотноо анхны тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангажээ.
6
Эх орноо төлөөлөн оролцож буй хоёр багтаа амжилт хүсэн дэмжихийн сацуу та www.uncagefootball.com – руу хандан энэхүү гайхамшигтай тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулахаар өөрийн саналаа илгээх бүрэн боломжтой билээ. Таны илгээсэн санал, олон нийтийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцсан мэдээлэл бүрт тань Tiger Street Football-ын оноо цугларах юм. Хамгийн өндөр оноо цуглуулсан арван хүн 8 сарын 23-нд Монголд болох тоглолтын үеэр дэлхийн хэмжээний од, алдарт хөлбөмбөгчин Декотой хамт өдрийн зоог барих эрхийн эзэд болох ба бусад сонирхолтой бэлгүүд ч бас хүлээж байна. Камбож дахь тоглолт эхлэхийн өмнөхөн алдарт хөлбөмбөгчин Деко www.uncagefootball.com – д цугласан саналуудаас хамгийн шилдэг 1 саналыг шалгаруулан тус тоглолтын дүрэмд өөрчлөлт оруулах аж.
6
Камбож дахь тоглолтыг 8 сарын 9-ний өдөр 17:00-19:00 цагуудад FOX сувгаар шууд дамжуулах тул та бүхэн тэмцээний торгон мөчүүдтэй хамт байж Монголын багаа уухайлан дэмжээрэй.
6
Уран тоглолт, авхаалж самбаа шалгасан энэ жилийн Tiger Street Football ийнхүү эхэллээ. Эхний тэмцээн дээр Деко ямар дүрмийг өөрчилж хөлбөмбөгт хайртай шүтэн бишрэгчдийг гайхшруулах бол?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ