Тууз хайчлах эрх үгүй

img

Монголд цусны хорт хавдартай 700 гаруй хүүхэд байдаг. Энэ өвчлөлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 2009 онд цусны хорт хавдартай 18 хүүхэд бүртгэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болон өсчээ. Тэгвэл цусны хавдар гэх энэ өвчнөөр шаналж буй зуу зуун хүүхдийг оношилж, эмчлэх нэгэн шинэ эмнэлэг энэ сарын 28-ны 09.00 цагт үүд хаалгаа нээхээр товложээ. Энэ бол Монголын шашин, соёлын төвийн тэргүүн Ажиа Гэгээний санаачилгаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдүүдийн эмнэлэг. 2012 онд шав нь тавигдсан тус эмнэлгийн хавдрын тасаг 50, эрчимт эмчилгээний тасаг 25 ортой аж.

ө

Ажиа гэгээний найз нөхөд, шавь нар, сайн санаатнуудын хандиваар босч байгаа тус эмнэлгийг "Тэргүүн чансаа" ХХК гүйцэтгэлийн үнэ төлбөргүйгээр барьж байгаа аж. Тус эмнэлгийг барих ажилд нийтдээ 2.8 сая ам.долларын хандив цуглуулсан бөгөөд ихэнх нь Тайвань, Япон, Сингапур, Хонгконг, Хятад, Америк зэрэг улсад ажиллаж амьдардаг монголчууд, сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэг аж. Харин Монголын төрөөс амалсан 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын тал хувь өнөөг хүртэл чимээ аниргүй. Эмнэлгийн дотоод засалд зориулж, УИХ-ын даргын багцаас баталсан гэх мөнгөний тал хувь нь Эрүүл мэндийн яаман дээр гацчихаад байгаа гэнэ. Монголын төрийн хийж чадаагүй зүйлийг эхлүүлсэн Ажиа гэгээний санаачилга, өвчиндөө шаналж байгаа 700 гаруй хүүхдийн төлөө өгсөн хүмүүсийн тусламж дэмжлэг, сайхан сэтгэлийн хажууд өгнө гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл гүйцээж өгөөгүй байгаа 400 сая төгрөг юу ч биш. Эмнэлэг барихад шаардлагатай тэрбумаар тоологдох хөрөнгө бус өчүүхэн хэсгийг бүрдүүлэх тусламж дэмжлэг нь төрийн нэг аппаратад гацчихаад байгааг харахад өрөвдмөөр. Нэгэнт хувь хүний санаачилга, олон түмний дэмжлэгтэйгээр эхэлсэн ажилд төрийн оролцоо заавал байх ёсгүй гэж үзэж болно. Гэвч амалсан зүйлээ биелүүлдэг байх нь иргэнийхээ төлөө хийж байгаа төрийн үүрэг бас сайн үйлс.

ө

Энэрэл нигүүсэл, оюун билгийн төвийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Улс төрийн тойм сонинд өгсөн яриандаа "Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй огтхон ч авч хэлэлцэхгүй, очих бүрт шалтиг тоочдог. Уг нь сайхан сэтгэлээр юм хийж байхад сайхнаар хүлээж авмаар л байлтай" хэмээн ярьсан байдаг. Өөрийнх нь багцаас 400 сая төгрөг гарч, зарцуулах ёстой ажилдаа хүрэхгүй байхад үл тоох УИХ-ын даргыг ч, хөрөнгийн эх үүсвэр нь аль хэдийнэ шийдэгдчихсэн байтал шилжүүлэхгүй гацааж байгаа төрийн албан хаагчийг ч ямар сэтгэлгүй, хариуцлага байгааг нь харж болно.

а

Эмнэлгийг бүтээн босгох хөрөнгийн ихэнх хувийг Ажиа гэгээний төрөл төрөгсөд, шавь нар дээр нь гадаад улс орнуудын иргэд, харийн оронд амьдарч байгаа монголчуудын өгсөн хандив тусламж бүрдүүлж буй. Товчхондоо бидэнд огт хамааралгүй, хаа хол байгаа хүмүүс Монголын ирээдүйд санаа зовниж, нэг ч атугай хүүхдийг эрүүл болгохын төлөө сэтгэлээ зориулж байна. Харин бид юу хийв? Дараа нь бид энэ эмнэлэгт ийм хувь нэмэр оруулсан гэж хэлэх үг олдоно гэж үү? Монголын хамтлаг дуучид хандив өргөнө хэмээн Ажиа гэгээний нэр нүүрээр АНУ-д тоглолт хийдэг ч "орлого олсонгүй" гээд юу ч өгөхгүй буцдаг л гэнэ. Хүн сэтгэлгүй бол ичих нүүртэй байх ёстой. "Монголын бизнесийн салбарт амжилттай яваа том компани, аж ахуйн нэгжүүдийг энэ үйлд хандив өгөх болов уу гэсэн найдлага байсан" гэх цөхрөлийн үг Ажиа гэгээний пэйж хуудсанд бий. Үр минь үлдэх хорвоо гэдгийг ухаардаггүй бололтой.

ө

Төр нь хулхи, боломж бололцоотой хүмүүс нь сэтгэлгүй. Гэсэн ч сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар өвчиндөө шаналж буй 700 хүүхдийг эмчлэх эмнэлэг тун удахгүй нээгдэх нь. Харин манай сайд, дарга нар очиж тууз хайчлах вий дээ. Их үйлс бүтээсэн мэт индрээс үг хэлж, "сайхан эмнэлэг барьж өгсөнд баярлаж байна" хэмээн бялдуучлахгүй байгаасай.

б

400 сая төгрөгөн дээр хэрхэн луу унжсанаа, эмчилгээний оношлогооны иж бүрэн эмнэлгийг бүтээн босгоход хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгээ санах нь хүний ёсонд нийцэх биз ээ.

ө

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayraa:
tur bol zger l mungu yaj idhuu gdegee l boddog tiim maluud ter mungu ene ter amalsan bol uguusui archaagui yumnuud
2014-08-27
mgl000:
arjia gegeen tanii buyang bishirmoi.
2014-08-21
buhimdal:
la laruud uuriin duree hushuund siiluuleh geed uchnuun say tugrug shidej l bdag hernee buyani uilsed yu ch ugduggui. tengerleg mongolchuudiin chingisiin udmin darga narin maani nuur carai ene l bna. iim l la laruudig shutej bugsig n dolooj songuulid neriig n demhih bdag bid bol maluud mongol ch archaagui doroi uls mun
2014-08-16
bayar:
bitgii tuilshir- gesen durakd. chi yasan usan teneg mal ve. chamd gegeenteniig ingej heleh erh baihgui muu mal min.
2014-08-15
mongol:
gegeenten gej hen be gedgiig l ta bidend tod tomruunaar haruulaad ogloo sh de. busdiin toloo baitugai ooriinhoo huuhdiin toloo ch setgelee chileej uzeegui baij ene aguu huniig eldveer heleh erhiig hen bidend ogood bgaag gaihchihlaa. minii oilgosnoor gegeerne gedeg ni neg talaas ooroosoo iluu busdiig geh setgeltei bolohiig heldeg yum bolov uu gej boddogiim...
2014-08-15
ganzorig:
ajaa gegeenten deerhi barilgiig barij ogch duusgaad 100% ulsad belegleh yum. ug barilgiig barihaar ehluuleh ajild gar bie oroltsondoo bayarlaj baina. urd ene barilgiin suurin deer 1 davhar ovoo tom emnelgiin barilgiig nuraaj zooh ajil nadad onogdoj baisan yum. b.baybayar ah bas ih tus hurgesen hun dee.10 honogiin omno ochihod ajaa gegeenten batnairamdal lamtan oorsdoo barilgiin ajiltai taniltsaad yavj baisan. mash saihan orcjin yeiin emneleg barigdaj baisan.
2014-08-15
sena:
ene barilga ene emneleg mash olon hvvhded eej aawuudiinsetgeliig teniilgesen saikhan bs vneheer heregtei emneleg.bi uuruu zaluu hvn ohinoo ene 2 sard neg oi garantaid ni burhanii orond ene muuhai ayltai uwchnuur aldsan.tsusnii tasag vneheer iim tu*a oroh *rdlaga bsan.ene ih vilsiig hiij bvteej bgaa ajia gegeenten tanid bayrlalaa.ene tasagt emchlvvljbui bvh bytshan vrsiinhee umnuus talarhal elerhiilie,.sain vils bvhen delgereh boltugai
2014-08-15
tungalag:
манай эрүүлийг хамгаалах болон эрдэм шинжилгээ судалгааны газрууд 21-р зууны монгол хүний хүнсний хэрэглээнд маш их анхаарал тавьж ,иргэддээ сурталчилгаа хийх шаардлагатай байнаа...2-3уилийн өмнө 4-р ангий нэг охин цусны хорт хавдартай ангийнхан нь эргэж ирээд л өөрөө уйлаад л хандивийн мөнгөөөр солонгос явах тусламж аль нэг тв-ээр явж байгаад ээж нь ярилцлага өгөхдөө:би өөрөө эмч хүн.манай охин чилитэй/халуун ногоотой/кимчинд их дуртай.түүнийг нь өгсөөр байгаад охиноо ийм өвчинд нэрвэгдүүлчихлээ шүү дээ"гээд уйлаад байсан.тэгэхээр бид чинь халуун цустай,бүлээн хушуут малынхаа мах,бүтээгдэхүүнээр хэдэн зууныг туулж ирчихээд 20гаруйхан жилийн дотор халуун орны загас уараахай хэрэглэдэг,хүйтэн цуст хүмүүсийн хүнс дурлан хэрэглэх нь ийм үр дүнд хүргэж байгаа гэж нэгэн уарныг туулж өнгөрсөн би дүгнэж байгаа юм.тэгээд хэрэглэж байгаа ихэнхи бүтээгдэхүүн манай орны эрс тэс уур амьсгалд үл зохисон хиймэл эд....
2014-08-15
purevsuren:
bid 1 ch udur aldalguigeer ireeduin khuukhduuddee kheregtei uils khiitsgeekh kheregtei bainaa
2014-08-15
zochin:
ene batj batbayar ih mundag hun umaa. gishuunese buugaad ingej yvaa humuus haana bn. ter bi tegne chi yu gej bodoj bn gesen nom n mash ih taalagdsan uhaantai hun bnlee.. iim zuil ulam ihiig hiij baih boltugai
2014-08-15
um bodooch:
ene gandan gedeg tom shashinii baiguullaga, tuunii udirdlaga uy hiij baidag bnaaaa. yadahdaa unchin huuhdiin asramjiin gazar, hugshchuudiin buysnii gazar baiguulah ni baig gehed ergen toirniihoo tohijiltond anhaarch bolobson jorlond bie zasaj surmaar um aa. estoi hugjinu gej baidagui algaa tosood abad sursan , hunii zoblongoor huljsun hubalznuud. ajaa gegeentend mash bayarlalaa.j
2014-08-14
дэмжигч:
ажаа гэгээнтэй монголд ч ану-д ч уулзсан. их сайхан хүн байдаг юм. төвд хүн биш л дээ. хөх нуурын монгол хүн. ажаа гэгээн өөрөө эрхэлж бариулж байгаа болохоор элдэв холбоо нийгэмлэгээр дамжуулж авдаггүй юм шиг байна лээ. ану-д байхдаа чадлынхаа хэрээр бага ч гэсэн хандив өргөсөн. одоо 28-нд нээлтээ хийх гэж байгаад баяртай байна. буяны мөр арвижих болтугай.
2014-08-14
туяа :
монгол хуухдийн толоо ийм сайхан зуйл хийж байгаад монголчууд бид унэхээр баярлаад барахгуй ээби гэгэнтэнтэй 2 удаа уулзсан маш сайхан гэгээнтэн
2014-08-14
zaya:
ajaa gegeenten bol amid burhan .
2014-08-14
nomin:
mongolooroo setgehee bolvol yasiin ve.ajaaa g egeen mongo iddeg hun bish. hatin ch mongol iin ard tunend tuslsj baigaa um bishuu. tomchuudiin hiigeegyi umiig hiij bna shdee. tand aj jargal eruul enhiig husye
2014-08-14
nomin:
mongolooroo setgehee bolvol yasiin ve.ajaaa g egeen mongo iddeg hun bish. hatin ch mongol iin ard tunend tuslsj baigaa um bishuu. tomchuudiin hiigeegyi umiig hiij bna shdee. tand aj jargal eruul enhiig husye
2014-08-14
хандив:
хандив гэж мөнгө агч байраар бүрэн.тоноглосон ор өгсөн нь дээр. яагаад гэвэл идэж уугаад алга болохгүй байж л байна
2014-08-14
sanaa:
neeree tiim shuu hen negniigee uvdhuur handiv uguuch gej guilga guidag baij iim zuild tuslaagui teneguudiig yund ni umuurdug teneg ve tuuz haichlah ued ni edgeeriig sain helvel taarna
2014-08-14
bayraa:
1 nuhur deer bichsen bnaldaa. tsogt taijiig huutei n muudaltsuulsan tuvd gej . arjia gegeen bol tsogt taijiin tuvded hiisen tulaand oroltson mongolchuudiin uldsen heseg boloh tuvdiin huhnuur gedeg gazar uldsen tsever mongol hun shuu. arjia gegeen bol manai lam nertnuudtei haritsuulashgui , jinhene utgaaraa shashnii zutgelten.
2014-08-14
bayraa:
1 nuhur deer bichsen bnaldaa. tsogt taijiig huutei n muudaltsuulsan tuvd gej . arjia gegeen bol tsogt taijiin tuvded hiisen tulaand oroltson mongolchuudiin uldsen heseg boloh tuvdiin huhnuur gedeg gazar uldsen tsever mongol hun shuu. arjia gegeen bol manai lam nertnuudtei haritsuulashgui , jinhene utgaaraa shashnii zutgelten.
2014-08-14
bayraa:
1 nuhur deer bichsen bnaldaa. tsogt taijiig huutei n muudaltsuulsan tuvd gej . arjia gegeen bol tsogt taijiin tuvded hiisen tulaand oroltson mongolchuudiin uldsen heseg boloh tuvdiin huhnuur gedeg gazar uldsen tsever mongol hun shuu. arjia gegeen bol manai lam nertnuudtei haritsuulashgui , jinhene utgaaraa shashnii zutgelten.
2014-08-14
bayraa:
1 nuhur deer bichsen bnaldaa. tsogt taijiig huutei n muudaltsuulsan tuvd gej . arjia gegeen bol tsogt taijiin tuvded hiisen tulaand oroltson mongolchuudiin uldsen heseg boloh tuvdiin huhnuur gedeg gazar uldsen tsever mongol hun shuu. arjia gegeen bol manai lam nertnuudtei haritsuulashgui , jinhene utgaaraa shashnii zutgelten.
2014-08-14
dodo:
bitgii tuilshir ! гэсэн нэр зүүсэн малан дурак д зориулж хэлхэд чи өөрөө юмуу чиний үр хүүхдэд ийм зовлон ирвэл чи тэсхүү. монголчуудыг хагралдууллаа ч гэх шиг матар чинь юу вэ? чи. үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд * өшөөтэй гэдэг болж бна уу
2014-08-14
tuslah:
mongo nemerlej chadahgui ch ochood 7 honog ajillah yumsan
2014-08-14
googoo:
zarim hund handaj helhed hudlaa bitgii huts gj helii. oorsdoo yu hij butesen bolod hutsad bgan bee??? hudlaal neeh social networked hutssan humus bhin... ydj 10.000 tog handiv ged ogchih setgelgui bj. bitgii hunii sanachilsan olni handivar butej bga zuilig zavhardulal.olon doloon yum hutshinha orond handivin dans hed ve ged asuldaa fbd page n bgashde . hereg setgel baihin bol!!!
2014-08-14
bolor:
ajaa gegeendee urt saikhan nasalaarai! olon khukheded ikh tus bolnodoo. araichaigui tusgaar togtnol yrisan deerkhi setgelee bichsen khun chi yg you khiisen be gej asuumaar bna shuu . todorkhoi bichdee khudalaa tusgaar togtnol zondoo yrilaa . zugeer 1 mod suulgaad gadaa khogoo khaykhgui . yvbal barav odoo tusgaar togtnol geed khudalaa khashigaraad bgaa khumuus saikhan kharagdakh aa bolson shuu
2014-08-14
ssss:
saihan l yum bichehiin gehdee bichsen shigee unen bdag bol. huvi hunii dans nn geheer l ineedtei yum.
2014-08-14
delgertsogt :
handiv avalgui yahav! buh asuudal ni shiideed problem gui bolchihson bish ee! nemelt hurongo mash heregtei baigaa. iim ariun setgeltei gegeenten hunii uilsiig demjihgui yahav dee!! ulsiin tusov huuchnaas hed dahin nemegdeed baigaa bilee? tegehed bariad ugoh ni bitgii hel batlagdsan heden tugrogoo ugohgui baigaa guiranch zasgiig yaltai bilee!! sain uils delgereh boltugai!!
2014-08-14
гантомор:
2 сая тогрогийг хандив огое гэсэн. надад огсон данс нь ххб ны хувь хуний данс байсан учраас монгоо хийгээгуй гайхаад л гарсан. одоо хандив авах юм болов уу?
2014-08-07
битгий туйлшар:
тэр хvн чинь хvvхдvvдэд хийж огч байгаа юм бол vхсэн дээ гомдоод монголчуудыг доошоо хийгээд байгаан. хандив огоогvй гээд .биднийг хооронд минь муудалцуулаад. 17 зуунд аав,хvv 2-г муудалцуулаад ,хvvгийнх нь толгойг тастуулсан (цогт тайж) хvмvvс.
2014-08-07
altanxuyag:
bi ochij l taaraa shde mini zasgin ued barigdsan ymchin xenees xurungu garax n manid ymar xamaatai ym tegeed ch oird gansuxes uur sanaa tavix shalitai ajil nairuulax xor bga bish yadgin xamgin turuund xaicha avaad ochino setguulchide mani patiarig golloj darna shu bas aja gegeneer oir xavixanda nom unshuulay baiz
2014-08-06
хамтлагууд:
хамтлагууд зөвхөн амеркад биш ер нь явсан газар бүртээ тэнд байгаа хэдэ эхогож байгаад зоос ч хялаалгахгүй ирдэг нь гашуун ч гэсэн үнэн ш дээ
2014-08-06
zochin:
olon hun uuniig un*sai. ih ym bodogduulah l uchirtai
2014-08-06
в.хэрлэн:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-08-06
bayaraa:
нэргүй гэдэг хүнд сурталтай новшийг зайлуулаач...авлига хараад байгаамуу хаашаа юм
2014-08-06
batu:
ajiagegenten bol amid burhan,gegenteniig demjiya!!!
2014-08-06
itgen:
manai alanxuy said ochij xaichlaxgui yadgiin. gol ajil ni yum chin. jijigxen uulzvar zassan ch ochood ineej yavdag xun chin setgeliin ix taa*laa avax yostoi
2014-08-06