Д.Баасанжаргал: Хил зөрчсөн онц аюултай гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгсөн
ОХУ-ын онц аюултай гэмт хэрэгтэн энэ сарын 3-ны өдөр Монгол Улсын хилийг зөрчин, Хэнтий аймаг, ОХУ-ын хилийн зурвасыг давж орж ирснийг уг хэсгийн хил хамгаалагчид саатуулсан байна. Энэ тухай Хил хамгаалах Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодруулав.
а
-Хил зөрчигчийг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн үү?
-Хилчид уг хил зөрчигчийг саатуулж, Хилийн дэглэмийн дагуу ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. Хил зөрчигч хилийн бүс, зурваст саатуулагдсан.
а
-ОХУ-д онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд гэсэн?
-Тийм. Хил зөрчсөн этгээд нь дөрвөн удаагийн ял шийтгэлтэй. Онц ауюлтай гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан гэж ОХУ-ын талаас бидэнд мэдээлсэн. Энэ хүн манай улсад нэвтэрсэн бол ямар ч аюул учруулах магадлалтай шүү дээ.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ