“Нэг ч Засаг даргад амрах тушаал өгөөгүй шүү”
Шинэчлэлийн Засгийн газраас сар бүр зохион байгуулдаг аймгуудын удирдлагуудтай хийх цахим хуралдаан болж байна. Хуралдааныг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг удирдан явуулж байна. 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар цахим хуралдаанд хэлтсийн дарга нартайгай оролцох үүрэгтэй. Гэвч зуны дэлгэр цагт аймгуудын удирдлагууд амарсан эсвэл гадаадад томилолттой тул Засаг даргын орлогч нар хэлтсийн дарга нартайгаа оролцож байна. Жишээлэхэд, Дархан-Уул, Архангай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс аймгийн Засаг дарга нар ээлжийн амралтаа авсан байна. Мөн зарим аймгийн ИТХ-ын дарга нар ч амралтаа авчээ. Харин ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Та нар зунжингаа сумын ой гэж наадамлалаа. Бид нэг ч хүнд амрах тушаал өгөөгүй шүү. Өөрсдөдөө амралтын тушаал гаргаад байна уу. Ажилдаа хийцгээ, Засаг дарга нараа над руу яриулаарай” хэмээн ширүүхэн дуугарч байлаа.
5
Аймгуудын удирлагууд сумдын ойгоо тэмдэглээд ээлжийн амралта авцгаасан нь ийнхүү ЗГХЭГ-ын дэд даргыг бухимдуулахад хүргэжээ. Тэрбээр “найр наадмаа одоо дуусгаад намрын ажилдаа орцгоо” хэмээж байв.
6
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ