Хурандаа нарын ард хэн байв?

img

Өмгөөлөгчид хэрхэн яагаад энэ баримтыг нийтэд дэлгэх болсныг мэдэхгүй. Магадгүй эхэн үедээ ЭЦГ-ын даргатай хамтарч ажиллаж байгаад хэрэг хүндрээд ирэхийг мэдмэгцээ арьсаа хамгалахын төлөө хуйвалдааныг илчилсэн байж ч болох юм. Эсвэл үүнээс өөрөөр цагдаагийнхны явуулж буй хууль бус үйлдлийг илчлэх боломжгүй байсан учраас эхнээс нь тооцоотойгоор нэг баг болж тоглож байгаад үйлдлийг нь баримтжуулсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэдний дэлгэсэн мэдээлэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тойрсон уг хуйвалдаанд цагдаагийн удирдлагууд /одоохондоо “Эрүүгийн цагдаагийн” гэж тодотгох хэрэгтэй байх, хожим энэ сүлжээ илүү дээшээ өгсөхийг ч үгүйсгэх газаргүй/ хэрхэн оролцож байгааг нотлоод өглөө. Олон ч хүний эргэлзээ тайлагдаж, цагдааг ямархуу ёс зүй, арга барилтай хүмүүс удирдаж байгааг илчиллээ гэж болно. Нэг зовлонтой нь хов жив шиг ор хөнжил сөхсөн ийм хэргийг нотлох, бас үгүйсгэх нь төвөгтэй. Ямар ч няцаалт хийгээд утга учир багатай хоосон хэрүүл болоод өнгөрдөг. Тийм ч учраас салбарын сайдаа унагахын тулд цагдаагийн хурандаа нэр энэ аргыг сонгож, улс төр-санхүүгийн зарим бүлэглэлтэй тохиролцсон байна. Үнэхээр ч сайн тооцсон байна шүү, манай цагдаагийнхан үнэхээр “чика” байлаа. Гэхдээ энэ бичлэгүүд байгаагүй бол шүү дээ...  

5

Эхлээд ЭЦГ-ын дэд дарга н.Ариунболдын өмгөөлөгч н.Батбаяртай утсаар ярьж, Г.Сарангэрэлийг урьдчилан хорихоос гаргахаар болж байгаа бичлэгийг хүргэе.

5

5

-Батбаяр аа, чи наадахаа хар толгойгоороо хариуцна шүү. Сэтгүүлч ирдэг, ярьсан хэлснээсээ буцаад, “Юу ч байхгүй” гээд гүрийгээд суучихвал баларна шүү дээ. Хаана, хэнтэй яаж унтсан, хэзээнээс танилцсан... Гол нь тэр яриануудыг яриулна шүү. Тэгээд л болоо, хойших асуудлууд бол бидэнд хамаагүй.

5

-За.

5

-Чи Мөнх-Эрдэнэ рүү явж байгаа биз дээ. Мөнх-Эрдэнэ чамайг хүлээж байгаа. Чи үүдэн дээр нь сууж байгаад хүсэлтээ бичиж өгөөд явчих.

5

Энэ ярианд дурдагдаж буй Мөнх-Эрдэнэ гэх хүн нь Эрүүгийн хоёрдугаар шүүхийн шүүгч. Цагдаагийнхны захиалгаар хөдөлдөг шүүгч бололтой юм билээ. Өмгөөлөгч нь Г.Сарангэрэлийг батлан даалтаар гаргах гэж хэд хэдэн удаа хөөцөлдөөд чадаагүй байхад цагдаагийн хурандааг ярьсны дараа өдөрт нь шүүхийн тогтоол бичээд батлан даалтаар гаргасан байдаг. Тэр ч байтугай тогтоолоо урьдчилж биччихээд өмгөөлөгчийг хүлээгээд сууж байжээ гэдгийг дээрх утасны ярианаас харж болно. Энэ байдлаас нь үүдэн өмгөөлөгчид н.Мөнх-Эрдэнэ гэх шүүгчийн хараат бус, хөндлөнгийн, төвийн сахисан байх чадварт итгэх аргагүй болсон тул Г.Сарангэрэлийн хэргийг шүүх хурлын үеэр шүүгчээсээ татгалзах санал гаргахад хүрсэн болов уу.

5

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа цагдаагийн холбогдох албан тушаалтнууд Г.Сарангэрэлийг хорихоос суллангуутаа буудалд хорьж байгаад телевизэд ярилцлага өгүүлсэн. Тэр ч байтугай Г.Сарангэрэлээр хуурамч мэдүүлэг өгүүлэхийн тулд урьдчилгаа мөнгө /Таван сая төгрөг/ төлсөн гэдгийг хэлсэн.

6

Г.Сарангэрэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт орсныхоо маргааш хурандаа н.Ариунболд өмгөөлөгчтэй дахин ярьж, өөрсдийнх нь хүссэн зүйлийг хангалттай хэлээгүй учираас дахин ярилцлага хийлгэх тухай ярилцсан байдаг. Энэ тухайд дараах бичлэгээс харж болно.

5

6

-Батбаяр аа, хөгшөөн. Гол нь ерөөсөө л тэгж хэлүүлэх хэрэгтэй ш тээ. Заавал бөгс рүү хийдэг барьдаг гэж хэлэх хэрэгтэй. “Надтай гаж маягаар секс хийдэг байсан. Би дургүй байсан. Тэмүүжин өөрөө дуртай байсан учраас би хүслийг нь дагадаг байсан. Надад их эвгүй байдаг байсан. Та нарын шударга ариун гэж бодож байгаа тэр хүн чинь үнэн хэрэгтэй гаж донтой хүн. Одоо үнэн байдлыг дэлгэе. Би маш их гомдолтой байна, нэр төрөө сэргээлгэнэ”. Ийм л өгүүлбэрүүд хэлүүлмээр байна. Өчигдрийнхөө яриан дээр нэмэлтээр ийм хоёр, гурван өгүүлбэр хэлүүлмээр байна. Хэн гэж сэтгүүлч очино гэлээ, Ууганбаяр дарга аа? /утсаа барьсан чигээр цаашаа удирдаж буй хүнээсээ асууж байна/ Отгонжаргал гэж хүн очих юм байна шүү. Нэмэлтээр саяны хэлсэн санааг л оруулчий. Тэгээд л болоо, за юу.

Энэ бол нийтэд анх ил болгож, өмгөөлөгч н.Батбаяр, н.Баасандорж нарын хэвлэлийнхэнд сонсгосон бичлэг. Дээр дурдсанчлан, Г.Сарангэрэлийг батлан даалтаар гарч ирсэн өдрөө 2-р суваг телевизэд ярилцлага өгсний маргааш өөр нэг сэтгүүлчид үүрэг өгч, Х.Тэмүүжин сайдын талаар өөрсдийнх нь хүссэн зүйлийг хэлүүлэхээр хэвлэлд дахин ярилцлага өгүүлэх гэж Г.Сарангэрэлийн өмгөөлөгчийг ятгаж буй цагдаагийн хурандаагийн яриа. Гэхдээ энэ ярианд ярилцагчийн нэр тодорхой бус байгаа учираас Ариунболд гэх хүн мөн юм уу гэх эргэлзэх хүн гарах байх.

Өмгөөлөгч н.Батбаярын хувьд өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан гэдгээрээ цагдаагийнхантай нэлээд дотно харьцаатай байдаг бололтой. Тэр ч үүднээсэээ хуучны танил, одоогийн цагдаагийн удирдлагад ажиллаж буй хурандаагийн эхний удаагийн шахалтууд дээр шууд эсэргүүцэл үзүүлж чадаагүй биз. Гэвч хэрэг явдал даамжраад өөрсдийнх нь хүзүүг ороох хэмжээнд хүрэхээр арга буюу баримтыг ил гаргаж тавихаас өөр аргагүйд хүрсэн болов уу. Нөгөө талаас цагдаагийнхны энэ хууль бус, ичгүүр сонжуургүй явуулга, өмгөөлүүлэгчийнх нь эрхийг хөсөрдүүлж, улс төрийн золиос болгож буйг хараад тэвчих аргагүйд хүрсэн учраас үнэнийг илчлэх зориг гаргасан болов уу.

Утасны ярианы гурав дахь бичлэг бас бүр ч сонирхол татна.

   

-Байна уу,

7

-Батбаяр аа, Ариунболд байна.

6

-Хэн гэнэ ээ?

6

-Ариунболд байна аа.

6

-Аан аан...

6

-Чи тэр “Улс төрийн тойм”-д ярилцлага өгөх гээд байгаа юм уу...? Сарангэрэлийг гарч ирсэний дараа хэсэг бүлэг хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага өгүүлсэн гэж ярьж байна гэсэн  юм яваад байх юм... Чи тэгээд тийм хүмүүс дарамталж байгаад ийм ярилцлага авхуулсан гэж яриагүй юм байгаа биз дээ...

6

...Дээрх гурван бичлэгээс ерөнхийдөө Г.Сарангэрэл гэж эмэгтэй яагаад, юуны учир “Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай” гэж ярилцага өгөх болсон шалтгаан тодорхой болно. Цагдаагийн албаны тухай шинэ хууль батлагдсаны дараа ЭЦГ, УМБГ хоёрыг нэгтгэж ЦЕГ-ын бүтэц дотор Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг байгуулсан. Нэр дурьдагдсан н.Ууганбаяр гэгч нь ЭЦГ-ын дарга гэдэг нь тодорхой болсон. н.Ариунболд нь тус газрын дэд даргын албыг хашдаг. Хоёулаа цагдаагийн хурандаа цолтой.

7

Өмгөөлөгчдийн олон нийтэд дэлгэсэн энэ бичлэгийн тухайд үйлчлүүлэгчээ хамгаалах хамгийн боломжит арга нь энэ цагдаагийнхны явуулж буй энэ хууль бус ажиллагааг баримтжуулах явдал байсан байж таарна. Г.Сарангэрэлийн хэргийн ард цагдаагийн дөрвөн хурандаа бий талаар өмгөөлөгч нар ярьсан байдаг. Ямар ч байсан дээрх бичлэгээс хоёрынх нь нэр нийтэд ил боллоо. Тэдний хувьд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдыг дарамталж худал мэдүүлэг өгүүлсэн, бусдад хээл хахууль өгсөн, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэсэн хэрэгт шалгагдах, цаашлаад ял сонсох ч магадлалтай болчихоод байна.

7

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэхэд нь тулж, гурван сар гаруй шуугиулсан “нялх амраг”-ийн хэрэг ингэсгээд шувтрах шатандаа орж байх шиг. Ямартай ч Хууль зүйн сайдыг огцруулах “Баасанхүү” ажиллагааны ард цагдаагийн хурандаа нарын “хар тамхи, нялх амраг” гэх гүйцэтгэх ажил, “Женко” гэх хүний засгаа унагах  улс төрийн хор, бас нэг прокурорын сайд болох гэсэн шунал байсан гэдэг нь бараг л тодорхой болоод байгаа. Ямар ч байсан одоохондоо нэг бус шүүгч, цагдаагийн хэд хэдэн хурандаа нарыг хуулийн байгууллагаас цэвэрлэх шаардлагатай боллоо. Хууль сахиулах, хууль хүн бүрт тэгш үйлчлэх тухай ярьдаг эдгээр нөхдөд өөрсдөд нь харин хууль хэрхэн үйлчилдгийг жинхэнээсээ одоо харья л даа. Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” гэх олон ангит зохиолын ард ч яах вэ, цагдаагийн хэдэн хурандаа байсан нь ил боллоо. Харин хурандаа нарын ард хэн байгаа бол?!

6

7

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: АТГ-ын дээр “хөх тэнгэр” бий

6

Б.СЭМҮҮН

Эх сурвалж: News.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eeee:
iim yariag hench bicheed sonsgoj boliishde. yostoi erguutuulehiig huseh yumaa
2014-08-19
jenco:
eh oronch tsarailsan jenco horlon suitgegch ingej chadna2
2014-08-08
gade:
unen hudliin hoorond 4 huruu zai bga bgaa
2014-08-08
zojin:
uneheer ene novshnuudad shuud 20 jil uguud yavuul
2014-08-07
suug:
tegnee ter
2014-08-07
тэмка-д:
арай онжого энээ тэрээ рүү нь хийх гээгүйн байгаа биз дээ.
2014-08-07
баримт:
энээс илүү баримт гэж үгээ цагдаа шүүхт цэвэрлэгээ хийх хэрэгтэй болжээ арай дэндэж байна
2014-08-07
mongol:
hurandaa naraas gadna genko battulga bgaa ! bur tsaanaasaa n!
2014-08-07
naad :
temkag shorond ni hii
2014-08-07
zochinf:
gutgej baigaa ni hurahdaanuud guteguulj baigaa ni temuujin mun ch taarsan taar shuudainuud iymdaa zailuul
2014-08-07
zochin:
ene yriad bgaag ter ariunbold ni gedgiig hen medehiin huurhun jujig tawitsiin bishuu
2014-08-06
zochin:
naa umguulug chin hoyj tald toglolt hiigeed bga yum bishvv
2014-08-06
kube:
umguulugch guitsetgekh ajil yavuulsan yum uu, umguulugchiin yariag khen neg ni guitsetgekh ajlyn shugamaar bichsen yum uu ...
2014-08-06
итгэл:
та нар тэгээд энэнд итгэж л байдаг хөөрхийс ёстой тархиа угаалгаж байх шив тэмүүжин гэж эр хүншиг эрвэлзэж чадахгүй дандаа гоншигонож явах юм энэ бол тэмүүжиний захиалга л байна ш дэ компьютер гайгүй гадарладаг хүн ийм юм хийчихнээ
2014-08-06
төрийн эсрэг хурандаа, шүүгч, прокурор:
төрийн эсрэг хурандаа, шүүгч, прокурор нар нэг баг болж боссон байна. сайд бол төрийн нэг хэсэг. төрийн эргэлт ч хийхийг үгүйсгэж болохгүй. хуулийн ажилтан нар баг болоод тэмцдэг болжээ. зг аас , ерөнхийлөгчөөс энэ талаар ямар ч мэдэгдэл хийсэнгүй. шалгаж байгаа газар байна уу? аюул ойрхон байна шүү. 4 хөн хурандаа ч биш. бүлэглэл бий гэхэд эргэлзэх юм алга.
2014-08-06
irgen:
ene ps daanii hurandaa bolon ard ni bga humuust hariutslaga tootsohgui bol mongold shudarga yos gej ahij bitgii hu tsaarai elbegee. chinii tejeesen golognuud boloh dorligjav sahal bilegt nariin genko giin zahialgaar hiij bui gemt hereg iim bna daa elbegee
2014-08-06
зочин:
хэхэ, энийгээ аль дээр тавихгүй, дандаа хоцорч баллуурдах юм да
2014-08-06
irgen:
ene buhnii ard genko battulga dorligjav prokuror bga. bas elbegee ch bj medeh yum
2014-08-06
хохо:
ариунболд мөнхэрдэнэ нарын хүмүүс их сандраад бөөн коммент бичиж байх шивдээ.. энэнээс илүү баримт гэж юу байнаа.. барьж хориочээ лол..
2014-08-06
иргэн:
үнэн юмыг нь л яриулсан юм биш үү. тэээмкэ гошногдох дуртай юм биш үү. яагаад худлаа гэж, сарангэрэлээс сайн асуу л даа.
2014-08-06
зочин:
ариунболд ч естой шорон зантай этгээд байна даа. ийм хунийг хурдан зайлуулбал таарна.
2014-08-06
батэрдэнэ:
зохиолч, гуйцэтгэгчид нь тодорхой болчих шив.
2014-08-06
алдар:
хуулийн салбар иймэрхүү дампуурлд орсныг шинэчлэх гэхээр нялх амрагтай болгож нэг үзээд аргаа барсан юм шив дээ, одоо хөгийн юмнуудыг цэвэрлэвэл таарна
2014-08-06
nfsh:
muusain zagdaa nar iim sh dee
2014-08-06
hasa:
tsagdaa uneheer danpuursan zamiin stagdaa gej neg humuus ed nar hunii amidralaar ami nasaar togloj bna eruugiin murdugjid gej heden erguu teneg setgel zurhgui tanil tal mungund uilchildeg bhaa daanch haramsaltai jiriin irgediig shudarga bus tsagdaa nar hohiroosoor bhuu
2014-08-06
zabolio:
hehe ineedtei yum. iim bichleg shig yum bi ch gsn hiigeed oruulchij bolno shdee. panaaltaiin...
2014-08-06
ард болд:
мөнх-эрдэнэ залуу сайн шудрага шүүгч шүү. шүүх хуралд нь сууж байсны хувьд үнэлсэн
2014-08-06
zochin:
ednii ard jenko l bna,ted huuli bus argaar toriin esreg gemt heregiig hiiseer l bna shuuu
2014-08-06
тэмка:
тэмүүжин сарангэрэлтэй уулзаж, хууч хөөрч, шууүхийн шинэтгэлийн талаар зөвлөгөө авдаг байсан ш дээ. түүнээс юу гэж өөр юм хийх юм бэ
2014-08-06
тэмүүжин:
тэмүүжин сарангэрэлтэй уулзаж, хууч хөөрч, шууүхийн шинэтгэлийн талаар зөвлөгөө авдаг байсан ш дээ. түүнээс юу гэж өөр юм хийх юм бэ
2014-08-06
irgen:
хууль сахиулах, хууль хүн бүрт тэгш үйлчлэх тухай ярьдаг эдгээр нөхдөд өөрсдөд нь харин хууль хэрхэн үйлчилдгийг жинхэнээсээ одоо харья л даа
2014-08-06
irgen:
poahahahaha ineedmiin yum hiihiimaa yarianii bichlegiig ih goy zohiomjtoi hiisen bna humuus ch utsaaraa ingej yaridagguil bhgui yudaa.
2014-08-06
zochin:
tsagdaagiin hurandaa nar iim l bsan um bna. omgoolood bgaa humuusee.
2014-08-06
zochin:
altanhuyagiin hiij bgaa hoorondn hagralduulah ajillgaa tegeed uuruu zamharaad uldeh sanaa durved hun bi*e
2014-08-06
irgen:
za ene bol barimt bna.enenii ezdiig ni ololld heregiig shalgah bolj dee.unen bol huuuliihan buren dampuurch suircheeee.deee.
2014-08-06