Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 50 хувьтай байна

img

Аймгуудын удирдлагуудтай хийдэг ээлжит  цахим хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгуудын удирдлагуудад ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг мэдээлэл өгсөн юм.

6

19,5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

6

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслийн 600 орчимд нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан зээл олгожээ. Хоёр тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар олгохоор эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулжээ. Одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид  19,5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа гэнэ.

5

Гурвансайхан сумаас үлгэр жишээ авахыг уриалав

6

16 аймгаас тус бүр нэг сумын төвийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас  бусад нь гэрээгээ хийсэн байна. Үүнээс гадна бусад орон нутагт  улсын төсвөөр бус хандив, иргэдийн оролцоотойгоор сумын төвийн шинэчлэл төслийг хийж байгаа аж. Эдгээрээс Дундговь аймгийн Гурвансайхан сумын ажил хамгийн сайн хэрэгжилттэй байгаа гэнэ. Засгийн газрын гишүүд төслийн явцтай танилцсан байна. Тиймээс Гурвансайхан сумаас үлгэр жишээ авахыг бусад сумдад уриалжээ. Төслийн хүрээнд зам талбай тохижуулах, дэд бүтэцтэй болох, айлын хашааг өргөтгөх, цэвэр байгууламж, ДЦС-ыг хувийн компаниар гүйцэтгүүлэхаар болсон байна. Сумын төвийн шинэчлэл төслөө яаралтай эхлүүлж дуусгахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайнбилэг аймгуудын удирдлагуудад анхаарууллаа. Мөн сумын төсвийн хөгжлийн түвшинд хоёр жил тутамд хийхээр болжээ. Хөгжлийн индексээр сумын  төвийг хүн амынх нь тооноос шалтгаалан дөрөв ангилж гаргах юм байна.

5

Өвлийн бэлтгэлдээ анхаарцгаая

6

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд аймгуудын удирдлагуудыг анхаарлаа хандуулахыг ЗХЭГ-ын дэд дарга сануулав. Өчигдөр 11:11 дугаар утсанд Сэлэнгэ аймгийн иргэн утасдаж гомдол мэдүүлсэн байна. Хадлангийн талбайг заалгах гэтэл холбогдох албан тушаалтнууд олдохгүй байгаа талаар мэдээлжээ. Мөн газар тариалан, хүнс  хүнсний ногоог хураах ажилд онцгой анхаарах хэрэгтэйг аймгуудын удирдлагуудад хэлэв.

6

Оношлогооны аппаратаа ажиллуулах мэргэжилтэнгүй

Зарим орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд  оношлогооны аппараттай болсон. Гэвч оношлох аппаратаар өвчтөнүүдийг үзээд, өвчний зургийг нь гаргаж өгөх гэхээр принтер байдаггүй байна. Тиймээс 2015 оны төсөвт 11 оношлогооны төвийн принтер худалдан авах талаар тусгаж өгөх аж. Түүнчлэн оношлогооны аппаратыг ажиллуулах эмч мэргэжилтэн дутмаг байгаа ажээ. Үүний улмаас оношлогооны аппаратаа ажиллуулж чаддаггүй байна.

6

“Адуучин” тэмцээн болно

6

“Алтаргана” наадам өнгөрсөн сарын 24-нд болсон. Энэ наадамд 13 орчим мянган иргэн оролцсон байна. Энэ жил анх удаа Засгийн газрын ивээл дор зохион байгуулсан аж. Ирэх ажил уг наадам Улаан-Үд хотод болох юм байна. Мөн “Адуучин” тэмцээн наймдугаар сарын 22-нд болох аж. “Адуучин” тэмцээнд 21 аймгийн шалгарсан залуус дөрвөн төрлөөр энэ тэмцээнд оролцох юм. Түүнээс гадна онцлог эмээл, хазаар, морины соёлын талаар үзэсгэлэн зохион байгуулах юм байна.

6

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажил энэ сарын 16-нд дуусгавар болно. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын явц долдугаар сарын 20-ны байдлаар  50 хувьтай байгаа ажээ. Орон нутагт төсөв зардлыг бууруулах талаар хийсэн ажлынхаа тайланг явуулахыг  аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhhh:
kk kk kk yun aduuchin temceen be
2014-08-06
s/dnas.:
gutsaad l teneg p
2014-08-06
oyunbileg:
yamar ch hun yu ch gej bichij yuch bolj bsan ch mongol uls urgelj dee*e hugjij bgaa bidniig uhaan suulgaj bodol oruulah uil yavdluud urnuj bna uhaar
2014-08-06
baavai:
yadaj baij bas aduuchin temtseen zohiohoo martaagui baina shuu, yostoi uneedemtei yum
2014-08-06
ddddd:
shal ineedtei!! baluuniih ni 50% tai biana ve??? 0.1% tai baigaa, ediin zasag erhcimjeegui uruudaj doroitson, sonoj baina.
2014-08-06