Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх эх үүсвэр тасалджээ
Аймгуудын удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд оролцох байсан боловч ҮАБЗ хуралдсан тул амжаагүй юм. Харин хуралдааныг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг удирдан явууллаа. Хуралдаанаар аймгуудын Засаг дарга нарт найр наадмаа дуусгавар болгож, өвлийн бэлтгэлдээ орох, эдийн засгийг эрчимжүүлэх ажлын тайлангаа явуулах зэрэг үүрэг даалгавар өглөө. Мөн аймгуудын удирдлагуудын асуултад ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг хариулсан юм.
6
Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:
-Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвд Белгийн төсөл хэрэгжих гэж байгаа. Тиймээс Монгол-Белгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталж өгмөөр байна. Мөн Ховдод цэвэрлэх байгууламж барих төсвийг 2015 онд тусгаж өгөөч ээ?
-Белгийн төсөл эцэслэх шатандаа явж байгаа. Эцэслэх асуудлыг энэ сарын 15-ны дотор шийдэгдэх байх. Цэвэрлэх байгууламжийн тухайд мөн төсөвт суутгуулахаар ярьж байгаа.
5
Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар:
-Хөвсгөл аймгийн Могойн голоос Цэцэрлэг хүртэл 29,9 км цахилгааны шугам татсан. Компани хувийн хөрөнгөөрөө татсан. Үүнийг төлбөрийн асуудлыг шийдэхгүй бол наймдугаар сарын 20 гэхэд шугамаа хурааж авна гээд байна. Тиймээс шийдвэрлэж өгнө үү?
-Могойн гол-Цэцэрлэг хоёрын хоорондох өмнөх шугамыг тасдаад шинээр шугам татсан байна лээ. Үүний шийднэ.
5
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж:
-Аймгийн төвд сургууль баригдаад хоёр жил болж байна. Үүнд агааржуулалтын системд доголдол гарсан учраас бид хүлээж аваагүй байгаа. Хөрөнгийн асуудлыг нь шийдээд өгнө үү? Хичээлийн шинэ жил эхлэх болоод байна.
-Энэ асуудлыг бид мэдэж байгаа. Холбогдох яамдад нь асуудлыг хүргүүлж шийдүүлнэ.
6
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен:
-Орон нутгийн хөгжлийн сангийн батлагдсан төсөв ондоо багтааж өгөх болов уу?
-Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн эх үүсвэрүүд тасалдаж байгаа. Энэ нь оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бүрэн төвлөрөх боломжгүй. 2014 оны төсвийн тодотголыг зардал бууруулах тогтоол гарч чиглэл өгсөн. Үүнд танилцуулж, тодорхой шийдвэр гаргуулна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ