Ховдын бага олимп зургаан өдөр үргэлжилнэ

img

“ХОВД-2014” бага олимп өнөөдөр эхэллээ. Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт энэ сарын 06-11-ны өдрүүдэд “ХОВД-2014” бага олимп зохион байгуулагдах юм.

Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр болсон олимп, тив, дэлхийн наадамд амжилттай оролцох Монголын тамирчдынхаа залуу халааг бэлтгэх том зорилгын дор Монголд анх удаа ховдчууд санаачилга гарган нутагтаа 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүгчдийг хамруулсан спортын бага олимпийг зохион байгуулахаар болжээ.  ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимпд тус аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр 6 өдрийн туршид өрсөлдөх юм.

ө

Нэг багт 50 тамирчин багтах бөгөөд бага олимп үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, сур харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даам, сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын төрлүүдээр зохион байгуулагдах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ