УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга асны баривчилгаа буюу Л.Гансүхийн эргэн тойронд

img

2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцсон намууд сонгуулийн дараа эвслээ задалснаас болж Ардчилсан нам нэг хэсэгтээ УИХ-д бүлэг ч үгүй, юу ч үгүй болох дөхсөн билээ. Эцэст нь АН-ын зөвлөл гээчийг байгуулж даргаар нь Лүймэдийн Гансүхийг сонгож байв. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл гээч нь одоогийн бүлэг гэсэн үг. Ардчилсан нам сонгуульд ялагдаж цөөнх болсон тэр жилүүдэд Зөвлөлийн дарга Л.Гансүх ачааны хүндийг үүрч, намынхаа нүүр царай болж  ажиллаж байсныг хүмүүс санаж байгаа байх.

7

2008 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас сонгогдсон тэрбээр Байгаль орчны яамны сайдаар давхар ажиллаж байв. 2012 оны сонгуулиар намаасаа жагсаалтаар нэр дэвшигчдийн 12 дугаарт бичигдсэн бөгөөд дөнгөж өмнүүрээ улаан шугам татуулсан юм. Өдгөө тэрбээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх. Өнгөрсөн долоо хоногт Л.Гансүхийг Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрөөс  хувьдаа мөнгө завшсан хэмээн АТГ-аас баривчлан хориод байна. Энэ хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас хэрхэх тухай хэлэх юм алга. Харин ингэнэ гэсэн мэдээлэл аль хоёр гурван сарын өмнөөс хэвлэлээр түгж байсан юм. Өөрөөр хэлбэл, “Л.Гансүх луйварчин. Тиймээс баривчилна” гэдэг пиараа аль эртнээс явуулж байсан нь өдгөө тодорхой харагдаж байна.

6

Л.Гансүхийг баривчлагд­санаас хойш юу юу болж өнгөрөв. Үүнийг тоймлон хүргэе.

6

Түүнийг баривчлагдсаных нь маргааш Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл гаргалаа. Түүнд “Ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно.

7

Монгол Улсын Засгийн газар аливаа дарамт шахалтыг үл тоон ард иргэдийнхээ төлөө хийж эхлүүлсэн, төлөвлөсөн олон ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээн дурдсан байдаг.

7

Төд удалгүй Ерөнхий сайд Төв аймаг дахь шоронд хоригдож байгаа Л.Гансүхийг эргэж очсон талаар шуугиан дэгдлээ. Хууль зүйн сайдаа дагуулж очсон гээд тэд бүгдийг буруутган, амтай хэлтэй бүхэн харааж байгаа. Энэ дуулиан шуугианаас нэг л зүйл их тод мэдрэгдэж байна. Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэхээсээ илүү хүн ёсны талаас нь харвал Монголын улс төрд сүүлийн 30-аад жил алга болоод байгаа ёс зүй, хүн чанарыг мэдрүүлсэн үйл явдал боллоо хэмээн харагдаж байна.

7

Төрд гайгүй алба хашиж байсан нэгнийгээ шоронд ороход манайхан эргэж очих нь бүү хэл олигтой мэдэгдэл ч гаргаж зүрхэлдэггүй. Улстөрчид нэгийгээ шоронд орохоор “би тэр хүнийг танихгүй” гэж гүрийдэг. Найзалж нөхөрлөж, хамтдаа туулсан он жилүүдээ ингэж булшилж, хэрэгт холбогдсон нэгнээсээ нүүр буруулсан жишээ бид их олныг үзсэн дээ. Гэмт хэрэгтэнтэй нэр холбогдож хэрэгт татагдах вий гэдэг айдсаас гадна  олон түмэнд  шударга нэгэн болж таалагдах гэсэн өөрийн өчүүхэн нэр нүүрээ хамгаалж байгаа царай нь тэр аж.

6

Дээрх шуугиан гараад нэг өдрийн дараа нь Авлигатай тэмцэх газраас хариу мэдэгдэл хийлээ. Мэдээллийг нь харж суухад Л.Гансүх болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн хэргийг аль хэдийнэ шийдсэн мэт, шүүхийн шийдвэр уншиж байгаа мэт ойлгогдохоор байлаа. Уг нь бол тэр хүмүүсийн гэм буруутайг шүүх тогтоогоогүй, буруутай эсэхийг нь шалгах ажил л үргэлжилж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь ойлгоно. Нийт масс бол шууд гэмт хэрэгтэн мэтээр хүлээж авдаг.

7

Үйл явдал энэ хүртэл өрнөөд байна. Цаашид үйл явдал хаа хүртэл үргэжлэх, хэн хэнтэйгээ, хэн нь юутай тэмцэлдээд байна гэдэг нь ойлгомжгүй болж байна. “Түмний нэг” кинонд дуудлага худалдаагаар худалдаж буй нэг морины  үнэ тэнгэрт хаддаг хэсэг байдаг. Үүнийг харж байсан хүн  “Энэ ямар ид шидтэй морь болоод ингэж үнэд хүрч байна вэ” гэхэд  “Мориндоо ч гол нь биш байх аа” гэж хариулдаг. Үүн шиг Л.Гансүхийг баривчлан хорьсон нь нүүрсний мөнгийг луйвардсан гэдэгтээ ч биш байх. Үүний цаана асар том тэмцэл өрнөж байна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Харин дээр хэлсэн шиг хэн хэнийг хамарч, хаана хүрч зогсохыг харах л үлдлээ.

7

Өрнөж буй үйл явдлаас хэн хожиж, хэнд ашиг гарч байна гэдгийг харвал цаад нарийн учир нь тайлагдана. Одоохондоо хэн нэгэн нь илт хожоо гаргаж амжаагүй байна. Тиймээс энэ тал дээр түр хүлээзнэх хэрэгтэй.

7

Баривчилгаа буюу Засгийн газрын эсрэг ажиллагаа  юунаас яагаад  эхэлсэн бэ гэвэл Ардчилсан нам МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулсны дараахнаас л эхэлсэн. Нэг ёсондоо тэр гэрээний  хариу цохилтуудын нэг нь л энэ юм. Шангаа хүртэж байгаа хэрэг. Бас Н.Энхбаярт  өгсөн  сануулга байна. Яагаав түүнийг эх орондоо ирэхийнх нь өмнөхөн гаргасан Ц.Батбаярыг шоронд хорих шүүхийн шийдвэрийг санаж байгаа биз дээ.

7

Дээр нь монгол төгрөгийн ханш уналт байна. Ямар ч жолоодлогогүй унаж байгаа ханшны эсрэг яагаад одоо болтол хэн ч юу ч хийхгүй байна вэ. Хэн нэгэн ямар нэг юмыг хүлээгээд байгаа бус уу. Төгрөгийн ханш ард түмний дургүйцлийг хүргэх хэмжээнд хүртэл унаагүй л байгаа гэсэн үг. Ард түмэн чемодан мөнгөөр талх худалдаж авах тэр үеийг л анаад хэвтээд байна гэдэг нь илт харагдаж байна.

7

Энэ бүхнээс харахад  Шинэчлэлийн Засгийн газар унаж хамтарсан засаг буюу МАНАН үүсэх шинжиндээ орчихсон байна. МАНАН-гийн Засгийн газрын Ерөнхий сайд Женко. Харин шадар сайд нь М.Энхболд болно хэмээн Жунайтангууд шивнэлдэж эхэлжээ. Үүнээс үүдэн албан тушаалын алаан  хэдийнэ эхэлсэн биз. Элдэв юм л яригдаад  эхэллээ.

7

Мөн МАН доторх эрүүл саруул үзэлтэй хүмүүс  МАНАН-д  дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бололтой. Арга ч үгүй юм, энэ бол хувь М.Энхболдод л  хожоотой, МАН-д огтоос ашиггүй зүйл юм.

7

Баривчилгаа, бие бие рүүгээ шидсэн мэдэгдэл, засаг унагах санаачилга зэрэг улс төрийн хүрээнд өрнөөд байгаа үйл явдал нь Монголын ард түмэн, Монголын төрд хэрэгтэй юу, ямар ашиг тус авчрах вэ. Улс төрд байгаа хөрөнгөтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй хувь лидерүүд тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх газар зэрэг төрийн агентлагууд, тэр бүү хэл хууль, шүүх, прокурорыг нэг нэгээрээ эзэмшээд өөрсдийнхөө тэмцлийн гар хөл болгон ашиглаж байгаа нь үйл явдлаас тодхон харагдаж байна. Энэ бол Монгол төрийн дархлаанд асар хортой, аюултай үзэгдэл юм.  Шулуухан хэлэхэд энэ бүх үйл явдал нь  улс орон дампуурч байгаагийн  гол шинж  мөн гэдэгт аливаад нухацтай ханддаг, юмны наад цаад учир ойлгодог хүн болгон санал нэгтэй байгаа.

7

Ийн хүмүүс ид амарч байгаа зуны дэлгэр энэ цагт улс төр харин дээд цэгтээ хүртэл улайсч байна. Бодвол урд хөршийн даргатай хэн хундага тулгах вэ гэдгийг шийдэх гэж энэ бүх хор найруулагдаж байхыг ч үгүйсгэх арга үгүй юм. Урьд өмнөх түүхэнд ч ийм юм гарч л байлаа даа.

7

Д.ОЮУНТУЯА

Эх сурвалж: DNN.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
одоо бадамжунай бас оролцохнуу шунал нь дуусахгүйнээ
2014-08-07
зочин:
ардчилсан хувьсгалыг моах манлайлан хийж бусад нь ард нь нуугдаж,ардчилсан холбооныхныг хавчин шахаж хүчгүйдүүлэх бодлогыг махн-тай хамтран хийж байсан.энэ хүмүүс хожим нь алтан гадас гэдэг байгууллага байгуулан ил гарсан.х баттулга ардчилсан холбоо гэдэг нэрийг ашиглаж байгаа болохоос түүнийг залах ухаан дутсан хүнардчилсан холбоогоо холбооныхоо гишүүдээс сонгож шинэ тулаанд орж.төрийн бузарыг ариусгаж түмэн олондоо амлан хэлснээ хэрэгжүүлэх цаг ирсэн байна
2014-08-07
үнэн:
одооны сэтгүүлч гээд байгаа юмнуудыг ямар сэтгүүлч гэх вэ дээ ер нь ард түмний төлөө үгүй шүү утгаараа сэтгүүлч нарын дунд тэр авилгал гэдэг юм чинь хөгжсөн байгаа шүү дээ ард түмэн минь төр үүнийг сонсох ч үгүй
2014-08-07
бтра:
үнээн үнэн. ямарч мөнгө аваагүй бичсэн нь мэдэгдэж байна. ийм л юм болж байгаа. манан доллар өсгөж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү. ан-ын засгийн газартаа амжилт хүсье
2014-08-07
зочин:
отгонтуяа ийм нарийн юм бичиж чадах уу зайлуул хэдэн бор юм л аваа биз бичих гээд толгой нь ч хүрэхгүй шүү дээ
2014-08-07
buudii:
mungund *lganaa gej harin ch neg eniig heldeg yum bh shuu.oyongtyua bol songodog ji*e bolloo.
2014-08-07
hyyhed:
oyontuya heden $ absan be de her hugarahaar yas hugar gedgiim daa erhem setgyylchee
2014-08-06
irgen:
umni une usuud amdirahad hetsuu baihad mungu ideed l baij baih um tedniigee umuurch bn
2014-08-06
irgen:
naad xuuxen chin ovoo xeden tsaas avch de archaagui ynxanuud bx yma
2014-08-06
irgen:
naad xuuxen chin ovoo xeden tsaas avch de archaagui ynxanuud bx yma
2014-08-06
oyuntuya gen uu:
iim setguulch nertei yumnuud uls torchidiin gar hol boldog. zavaan amitan bna. altanhuyag, gansuh honor idéj uugaagui bol nar baruunaas garna
2014-08-06
eh oronch:
yul bolood bnda.umhii tologuud shig nohoi solongos shig bj ulsaa hugjuulj chadahgui ym gejuu
2014-08-06
иргэн:
за за алтанхуягийн бөгсийг долоогч,бялдууч,долигнуур угаадас горьдсон амьтан өмөөрөх гэж их донгосчээ. ер нь алтанхуяг хэвлэл мэдээлэлийн байгууллагуудад мөнгө өгч өөрийгөө зөвтгөж хамгаалуулах ажлаа л сайн хийхээс төрийн ажлыг хийж мэдэхгүй амьсгаа ш дээ. тэгээд юм л бол худлаа манан байгуулагдах гэж байна гэж хүмүүсийн тархийг угаахаа боль үз.
2014-08-06
sapar:
л.гансух унэхээр болохоо байсан амьтан шуу дээ.
2014-08-06
зайлаа алтанхяуг:
оюунтуяа хэдэн төгрөг авч энийг бичсэн болоо? энд хэн нэгнийг буюу гансүх, алтанхуяг нарыг албаар гүтгэж хэрэгт чихсэн юм шиг л бичиж байна. хууль гэж байна уу? монгол улсад, ерөнхий сайд нь , түүний охин, хүргэн зөвлөх нар нь ард түмнээ шулж идэж ууж байвал, энэ хууль ёсны үйлдэл болох гээд байна уу? тэд нарыг шалгах ч хэрэггүй, эрхгүй байж таарах нуу? охин ь гэхэд л нэг ч биш нилээд хэдэн төсөлд оролцож саяаар биш тэрбумаар нь яригадх мөнгөний асуудалд орооцолдож байна. ийм байхад хууль гэж байхгүй, хувь хүний ёс зүй, хүн чанар мэтийн юм яриад сууж байх уу? ер нь бол алтанхуяг луйвраа яаж дарагдуулах вэ, нуух вэ гэж сандраад улам бүр ил болгоод байна. одоо юу ч гэж бичээд, мөнгөөр бичүүлээд ард түмний бодол санаа яагаад ч эргэхгүй гэдгийг хэлье. харин ч эсрэгээрээ зэвүүцэл, жигшил бүр нэмэгдэж, дээд цэгтээ хүрч байна.
2014-08-06
зайлаа алтанхяуг:
оюунтуяа хэдэн төгрөг авч энийг бичсэн болоо? энд хэн нэгнийг буюу гансүх, алтанхуяг нарыг албаар гүтгэж хэрэгт чихсэн юм шиг л бичиж байна. хууль гэж байна уу? монгол улсад, ерөнхий сайд нь , түүний охин, хүргэн зөвлөх нар нь ард түмнээ шулж идэж ууж байвал, энэ хууль ёсны үйлдэл болох гээд байна уу? тэд нарыг шалгах ч хэрэггүй, эрхгүй байж таарах нуу? охин ь гэхэд л нэг ч биш нилээд хэдэн төсөлд оролцож саяаар биш тэрбумаар нь яригадх мөнгөний асуудалд орооцолдож байна. ийм байхад хууль гэж байхгүй, хувь хүний ёс зүй, хүн чанар мэтийн юм яриад сууж байх уу? ер нь бол алтанхуяг луйвраа яаж дарагдуулах вэ, нуух вэ гэж сандраад улам бүр ил болгоод байна. одоо юу ч гэж бичээд, мөнгөөр бичүүлээд ард түмний бодол санаа яагаад ч эргэхгүй гэдгийг хэлье. харин ч эсрэгээрээ зэвүүцэл, жигшил бүр нэмэгдэж, дээд цэгтээ хүрч байна.
2014-08-06
зочин:
гадсынхан засаг бариад чадаж байгаа гээд бодчихож.. тэнэг хүн мөнгө эрх мэдэл авчихаад зуураад салахгүй санаатай. ард олны тэвчээр барагдчихаад байна шүү....
2014-08-06
dfasdf:
enhbayar ene baitugai um hiigeed shorond orson gansuh ch adil bas hariutslaga uureh heregtee
2014-08-06
bagi:
ene hudaldagdsan setguulch nertei biyee unelegch argaa barsan zuil bichij dee, tertei tergui ertnees altanhuygiin luivar zahaasaa denzengees ehelsen shuu dee, uuriiguu hemjeegui erhtei haan meteer bodoj idej uuh shunaldaa hutlugdsun tuuhend baigaagui archagui bertegchin gedgiig odoo ard tumen meddeg bolloo shtee
2014-08-06
зочин:
намайг хот хоорондын таксинд суугаад явж байхад ард суусан 2 залуу ярьж байна. 17 оны еронхийлогчийн сонгуульд ман-аас м. энхболд, ан-аас э.бат- уул нэр дэвших юм гэнээ. тэгээд ц.элбэгдорж бат-уулийг дэмжихгуй эсрэгээрээ м.энхболдыг дэмжих юм гэнээ. онгорсон еронхийлогчийн сонгуульд ман-ын м энхболдын талын хумуус намаасаа нэр дэвшсэн бат-эрдэнийг биш харин элбэгдоржийг дэмжсэн гэнээ. энэ улс торчид естой хогийн юм аа. ард тумнээр бол тоглочихдог юм байна. бур эртнээс пиар хийдэг гэж унэн шуу. элбэгдорж н.энхбаярыг бол бур эртнээс гутгэсэн гэж би боддог шуу дээ.
2014-08-06
eh oronch:
ene gansukh gej nohor yaduu humuust 27000-iin nuursiig 83000-aar damlasan baigaa yum daa, yaj tegej chadaj bnaa
2014-08-06
boli:
bugs doloogch
2014-08-06
zochin:
say bol ergej ochood naiz mini yaj bna,daarj bna uu,elsej bna uu,dulaan huvtsas heregtei iu,avgai huuhdiig chini yah yy geed suugaagui ni lavtai.kkk
2014-08-06
zochin:
uun deer hun chanar ene ter gej bolohgui l dee.ylaa avaad ali 1 horihod ni horigdoj baihad altanhuyag ochij ergesen bol ter estoi hun chanar.
2014-08-06
zochin:
ham heregtnyyd neg negniigee ergej baigaa ny ard irgediin huvid baharhan duuriah estoi, ylgerlen dagaj estoi yil yavdal yum bizdee!!! huuliig udaa daraa zorchson yildelee zahialgat hevleleer irgediinhee tolgoig ugaagaad l argalaad ongoroid baina gevel sansnii garz bizdee. iimerkhyy teneg zyil bichij, setgyylchiin ner toroo gutaaj baih hereg baina yy??? irgediinhee tolgoig ingeed l ugaagaad, huulia zorchood, ulsiinhaa horongiig terbum terbumaar ny ideed bolood baina gej bodoj baigaa bol ikh endyyrch baina shyy!!!
2014-08-06
iregn:
ene hunii hen baisan ni ogt hamaagui luivak hiisen ni unen bol uund ni haatsailah geed baiggaa um be. haatsailah geed baigaa ni no toi um bish uu
2014-08-06
bayar:
ene yunii tuhai bichih geed b na aa gan suhiin buruu baihgui geh geed b na daa yanz ni uurhaigaas ni 27500 ar avchihaad ard tumendee yadaj 50000 aar ugsun bol ch yahav 22500 ni ttevriin zardal busad zardal gej uzej boloh yum tehed 80000 shuu tegeed zogsohgui ashiggui geed ulsiin tusuv buyu ard tumen bidnii karmaas 800 say j d u n sangaas 1terbum 500 sayiig avsan gee bizdee tegj bolohgui shuu dee altan huyag ene 2 niileed mungu idsen l bna shuu dee
2014-08-06
саран:
ард тумэнд доллорын ханшийг хэвийн болгож ард тумнээ боддог л засгийн газар хэрэгтэй байна яагаад доллорын ханшинд санаа зовохгуй байгаа нь сонин байна
2014-08-06
түй түй:
мөнгөний сэтгүүлзүй юу? хэдэн төгрөгөөр сэтгүүлчийн ёс зүйгээ арилжив даа??? хүн чанараа харуулж хууль зөрчсөн гэх гээд байнаа даа. тэнэг мал
2014-08-06