Цэцэрлэг фестиваль зохион байгуулагдана

img

Архангай аймгийн Малчдын холбоо ТББ,  Архангай аймгийн ЗДТГ, Английн “Тэнгри” компани, РокКорпс хамтран энэ сарын 16-нд “Цэцэрлэг” фестивалийг анх удаа зохион байгуулах гэж байна.

7

Уг фестивалийг санаачлагч нь “Тэнгри” компанийг (www.tengri.co.uk) үүсгэн байгуулагч Нэнси Жонсон бөгөөд нийгмийн хариуцлагатай, байгальд ээлтэй бизнесийг дэмжигч нэгэн юм. “Тэнгри” загварын хувцаснуудыг Английн нэртэй зохион бүтээгчид урлахдаа Монголын 100% сарлагийн хөөврөн утсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

 8

Архангай аймгийн малчдын холбоо ТББ нь фестивалийг зохион байгуулагч бөгөөд бэлчээрийг зохистой ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

7

Цэцэрлэг фестиваль сарлагийн эх нутаг болсон Архангай аймгийн Эрдэнэмандал суманд зохион байгуулагдах бөгөөд уг фестиваль сарлагийн тоо толгойг өсгөх, сарлагтай малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

 6

Фестивалийн хүрээнд сарлагийн парад, урлагийн тоглолт, орон нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний “Тэнгри” загварын шоу болох юм.  Уг загварын шоуны хувцасыг Английн загвар зохион бүтээгч Карло Волфи (http://www.carlovolpi.co.uk)  урласан ба загварын шоуг зохион байгуулах бүрэн хэмжээний баг Англи улсаас ажиллаж байна.  Түүнчлэн загварын шоуны тайз нь Заяын гэгээний хийд буюу одоогийн орон нугийн музейн өмнөх задгай талбай, загвар өмсөгчид нь сарлагтай малчин айлын хүүхдүүд байх зэргээрээ тун онцлог юм.

7

Мөн энэ өдөр эх болсон унаган байгалиа хамгаалахад олон нийтийг уриалах зорилгоор сайн дурын 100 орчим залуучууд Тамирын голыг цэвэрлэх үйл ажиллагаанд нэгдэх бөгөөд уг фестивалийг дэмжигч Монголын дуучин Quiza- Б.Батцэнгэлийн концертыг дэлхийн нэртэй оддын концертыг зохион байгуулагч Английн  РокКорпс (http://www.rockcorps.co.uk/)  хамтран зохион байгуулах юм.

э

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ