
Энэ сарын 9-ний өдрөөс 11-ний хооронд Дорнод аймгийн Чойбалсан хотноо Япон эмч нар үнэ төлбөргүй зүрхний үзлэг хийхээр боллоо. “Хариу нэхээгүй тус” төрийн бус байгууллага Японы “Зүрх хамгаалах төсөл” ТББ-тай хамтран зүрхний гажигтай хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийх юм байна. Японы зүрхний эмч нар хамтын ажиллагааны хүрээнд жилд хоёр удаа Монголд ирж ажилладаг аж. Зүрхний төрөлхийн гажиг, эмгэгтэй хүүхэдтэй бол энэ өдрүүдэд Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах Японы эмч нарт үнэ төлбөргүй үзлэг хийлгэж, оношлуулах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ