Хөрөнгийн бирж ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулжээ
Монголын Хөрөнгийн бирж өчигдрөөс эхлэн хэмнэлтийн горимд шилжжээ. Ингэхдээ ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулж, байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгон, чиг үүргийн давхардлыг арилгахаар болжээ. Мөн илүүдэл орон тоог багасгаж, хэмнэлт хийхээр болсон байна.ө
“Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд энэхүү зохион байгуулалтыг хийж буйгаа Монголын Хөрөнгийн биржээс мэдэгдэж, 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтлахаа мэдээлжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ