Татвар төлөлтийн шинэ системийг танилцуулна

img

Монгол Улсын Татварын ерөнхий газар шинэ системээ олон нийтэд танилцуулах гэж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр татвар төлөлтийн шинэ системийг ашиглаж эхэлсэн бөгөөд уг системийг танилцуулах арга хэмжээ энэ сарын 8 буюу ирэх баасан гаригт болно. ТЕГ уг шинэ системийг энэ оны нэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн аж. Одоогоор татвар төлөгчдийн 70-аас илүү хувь цахим татварын тайлангийн системийг ашиглаж байна.
ө
Татвар төлөлтийг хялбаршуулах үүднээс интернет болон мобайл банкны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр болжээ. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжийг бүрдүүлжээ. Одоогоор нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох нөхцөлийг хангаад байгаа аж.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsl1:
bas gar huruunii hee ugch baij plastic card ugdug terniigee baijiigaad l shinchildeg. irgen bid nariig hezeed yllahad belen.
2014-08-06
tsl1:
tiim de . yana da. uneheer teneg shiidel hiih yum. iim shiideluudees bolj ih stressdej bna da
2014-08-06
1234:
хэ хэ ингээд л манай компаниудын орлого зарлага ану-д шууд харагдахаар боллоо доо хөөрхий
2014-08-06