Түр зуурын бороотой
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо зүсэрч, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг малчид, тариаланч ард иргэдэд анхааруулж байна.
h
Баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн ихэнх нутгаар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, Хараа, Ерөө, Туул голын сав газар, зүүн зүгийн нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
h
Улаанбаатар хотод үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 24-26 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 15 хэм дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ