Ц.Мянганбаярт 19.2 сая төгрөгийн торгууль оноожээ
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцээд, түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцжээ. Ц.Мянганбаярыг улсад 190 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэдгийг шүүхээс тогтоосон ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсад учруулсан хохирлоо төлсөн зэргийг нь харгалзан үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин буюу 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.
ө
Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нь орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон хэрэгт буруутгагдан, шалгагдсан. Улмаар Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад Ц.Мянганбаяр нь Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг 18 хүнтэй бүлэглэн хууль зөрчсөн болохыг тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ