Илүү үнээр тээвэрлэсэн 64 зөрчлийг илрүүлжээ
Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтанд нийт 272 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 55 их багтаамжийн автобус, 192 бага оврын автобус, 25 суудлын автомашиныг хамруулсан байна. “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын шаардлага хангаагүй 8, “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм” зөрчиж хууль бусаар зорчигчийг илүү үнээр тээвэрлэсэн 64, нийтийн зорчигч тээврийн цагийн хуваарь болон чиглэл баримтлаагүй 19 зөрчлийг илрүүлсэн байна.
ө
Дээрх зөрчил гаргасан 57 иргэнд газар дээр нь 590 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, техник хяналтын үзлэг оношлогоонд ороогүй, тээвэрлэлтийн баримт бичиггүй 4 тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ