"Гудамж" төслийн удирдлагад эрүүгийн хэрэг үүсгээгүй
"Гудамж" төслийн нэгжийн захирал Д.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, АТГ-аас тус нэгжийг шалгаж байгаа ч удирдлагуудаас нь мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг дуулгав. Мөн сүүлийн үед хэвлэлээр яригдаж буй асуудлуудад тайлбар өглөө.
ө
"Гудамж" төслийн нэгжийн захирал Д.Батболдыг “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэх хэргээр АТГ-аас шалгаж буй гэх мэдээлэл гарсан. Харин "Гудамж" төслийн нэгжийн захирал Д.Батболд "Гудамж төслийн санхүүжилтийг Хөгжлийн банк давхар хянадаг. Өөрөөр хэлбэл "Гудамж" төсөл Чингис бондоос санхүүждэг. Харин Самурай бондтой ямар ч холбоогүй” гэсэн тайлбарыг өглөө.
ө
Мөн түүнийг "Гудамж" төслийн нэгжийн өмч хөрөнгөөс 470 сая төгрөгөөр автомашин, тоног төхөөрөмж худалдаж авсан нь хууль тогтоомжид нийцэхгүй хэмээн буруутгасан тухайд "Гудамж төслийн төсвийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор баталсан. Энэ дагуу 4 ширхэг автомашин, ширээ сандал, компьютер зэргийг нийт 470 сая төгрөгөөр худалдан авсан. Эдгээр нь "Гудамж" төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзэн, худалдан авсан" гэсэн хариултыг өгсөн юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ