
Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож буй. Ялалтын ойг энэ сард тэмдэглэн өнгөрүүлэх юм. Ойн арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-30-ны өдрүүдэд Монгол-Оросын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллыг зохион байгуулах гэж байна. Аялалд ОХУ-аас 75 оюутан залуус, манай улсаас мөн офицер, ахлагч, оюутан залуусаас бүрдсэн 75 хүний бүрэлдэхүүн оролцож, Сэлэнгэ-Дархан-Орхон-Хэнтий-Дорнод гэсэн чиглэлээр тойрон аялах аж. Уг аялалыг ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг ахалж байгаа бөгөөд аялагчид Орос, Монгол дайчдын хөшөө, дурсгалт газруудтай танилцан, орос, монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй танилцах юм байна.
ө
Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх, тэдний түүхэн гавьяа, амжилт ялалтаар бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг залууст төлөвшүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх нь аяллын гол зорилго аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ