Ц.Мөнхбаярыг Хархорин руу буцаажээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангиас, удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг Дархан-Уул аймаг дахь хорих ангиас өнгөрөгч сард Улаанбаатар хотод авчирсан.
х
Тэднийг нийслэлд авчирсан шалтгаанаа холбогдох албан тушаалтнууд эмчилгээ хийнэ, хорих ангийг нь солино гэж зөрүүтэй тайлбарлаж буй тухай “Гал үндэстэн” холбооныхон мэдээлж байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярыг өнгөрөгч долоо хоногт хоригдож байсан ангид нь буцаасан байна. Нийслэлд байх хугацаанд нь түүнийг ямар нэгэн эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулаагүй гэнэ.
р
Харин С.Дашцэрэн элэгний хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгаад, нэг өдрийн өмнөөс ухаан орсон гэж тус холбооны гишүүд өчигдөр мэдээлсэн. Иймээс түүнийг болон биеийн байдал нь муу байгаа, Амгалангийн хорих ангид ял эдэлж буй н.Болдбаатар, “Ганц худагт” хоригдож буй н.Ганболд нарыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг холбогдох газруудад гаргаад байгаа аж.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ