Өнөөдөр болох зарим үйл явдал

img

10.00 цагаас: АНУ-ын Номхон далайн командлал Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй хамтран золгүй байдлаар бэртэл авсан хүмүүст тусламж үзүүлэх  үзүүлэн, сургалтыг Цэргийн төв эмнэлэгт зохион байгуулна.

а

20.00 цагт "Женко тур бюро ХК","Торго фэйшн"-тэй хамтран зохион байгуулж буй "Nomadic Fashion show " үндэсний хувцасны загварын шоу Цонжинболдогт эхэлнэ.

а

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд өрнөж байгаа автозамын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Энэ үеэр Бээжингийн гудамж, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагын гүүр хүртэлх зам, Нисэх, Сонсголонгийн зам, Баянхошууны зам зэрэг томоохон замуудын ажилтай танилцаж үүрэг чиглэл өгнө.

ө

09:00 цагаас Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагва Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн “Б” танхимд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Орос-Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзана.

а

11:10 цагаас "Дэлхийн Монгол ногоон хөгжил" ТББ-аас хятад иргэдийн хууль бус үйл ажиллагааг зогсоосон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

а

12:00 цагаас Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн ТАТВАРЫН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН ШИНЭ СИСТЕМ-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа ТЕГ-ын 8 давхарт болно.

а

15:00 цагаас ССАЖЯ-ны Соёл урлагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул Япон Улсын Шизүока мужийн дэд захирагч ноён Така Хидеки тэргүүтэй төлөөлөгчдөд “Морин хуур” гардуулах ёслолын ажиллагаа Улсын Филармонид болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uulz:
beejingiin zam yamar sonin degen dogon toi zam boloo ve
2015-01-26