“Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг”
Ерөнхий сайд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад “Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өг” гэсэн хатуухан сануулгыг өгч байсан. Харин энэ үг сануулга төдийхнөөр өнгөрсөнгүй. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд оруулж ирсэн, ажлын хариуцлага алдсан хэмээн үндэслэлээ тайлбарласан гэх мэдээллүүд гарч байна. Ямартай ч хоёр сарын өмнөөс яригдаж эхэлсэн Зам тээврийн яамны Төрийн нарийний суудал өөр эзэнтэй болжээ. Тэр эзэн нь тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр гэх хүн гэнэ. Тэр одоогоор Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ