Дуудлага худалдааны анхны үнэ буурчээ

img

Төрийн өмчийн зарим обьектыг хувьчлах жагсаалтад багтсан Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын зургаа дахь удаагийн дуудлага худалдааны тов энэ сарын 21-ний өдөр хэмээн гарчээ. Өмнө нь таван удаа дуудлага худалдааны тов зарласан ч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал ирээгүй. Тиймээс дуудлага худалдааны товыг дахин зарлаж, анхны үнийг ч бууруулжээ. Анх 13.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан тус цогцолборыг худалдаалах анхны үнийг 10.8 тэрбум болгосон байна. Уг цогцолбор байр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрладаг аж.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ