Монгол-Солонгосын эдийн засгийн форум болно
“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” ирэх 10-12-ны ѳдрүүдэд “Их тэнгэр цогцолбор”-т болно. Форумын үндсэн зорилго Монгол Улс болоод БНСУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан үр ашигтай, нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд оршдог.
Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно.
а Форумын өдрүүдэд төлөөлөгчдийг Тавантолгой ХК, Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ