Аргалын утаа бургилсан хөдөө нутаг
Байгаль дэлхийн өнгийг тольдсон зуны дэлгэр цаг цаашлан найртай намрын налгар өдрүүд айсуй. Хөдөө талд малчин түмэн минь ажин түжин амьдарч, тал хээр нутагтаа аялан байгалийн сайханд амарч зугаалдаг нь монголчууд бидний ёс билээ. Уншигч танд Булган аймгийн Хутаг-өндөр сум, Сэлэнгэ мөрөн, малчин түмний амьдрал, адуун сүрэг зэрэг хөдөө талын эгэлхэн зургийг хүргэж байна.
и
Дашрамд дуулгахад, эх орны минь хаана ч гэсэн байгалийн сайхан цогцолсон, нүд алдам тал, өнгө алагласан цэцэгс, таван хошуу мал минь тааваараа бэлчсэн, монгол хүн бүрийн сэтгэлийг сэргээсэн дүр зураг угтдаг билээ. Тиймээс монгол түмэн минь эх нутгийнхаа хаана ч явж байсан хог, хаягдлаа хамаагүй битгийн хаяж байгаарай гэж захимаар байна. Ийм сайхан эх орноо та бид хайрлахгүй бол өөр хэн бидний өмнөөс хайрлах билээ.
d
энэ зургийг архины шил муухай болгосон нь
аө
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ