Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

img

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНСУ-ын Үндэсний Асамблейн Гадаад бодлого, үндэсний нэгдлийн байнгын хорооны дарга Юү Ки Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэхүү уулзалтад УИХ-ын  Г.Батхүү, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, УИХ-ын  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

fg

УИХ-ын  дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг Монгол улсад тавтай айлчлахыг хүсээд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв.

fg

БНСУ-ын Үндэсний Асамблейн Гадаад бодлого, үндэсний нэгдлийн байнгын хорооны дарга Юү Ки Жүн УИХ-ын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад хоёр улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж харилцан санал солилцлоо.

fg

Ноён  Юү Ки Жүн нь БНСУ-ын эрх баригч Сенүри намын гишүүн бөгөөд Пусаны Сөгү тойргоос Үндэсний Асамблейд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа аж.

fg

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ