МАХН-ын хангайн бүсийнхэн чуулна
Энэ амралтын өдрүүдэд МАХН Шударга ёсны хуралдайгаа хангайн бүсийнхний дунд зохион байгуулахаар болсон байна. Тус зөвлөгөөн Архангай аймгийн Өгийн нуурын хөвөөнд болох аж.
fg
Уг зөвлөгөөнөөр МАХН-ынхан социал-демократ үзэл баримтлалын талаарх ойлголт, энэ үзэл баримтлалын давуу талуудын талаар хангайн бүсийнхэнд сурталчилан таниулах гэнэ. Мөн МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, тогтоол түүний хэрэгжилт талаар мэдээлэл өгч тус намд өнөөгийн байдлаар тулгамдаад буй асуудлын талаар харилцан санал бодлоо солилцох юм байна.
өа
МАХН-ынхан дараагаар нь баруун, зүүн болон говийн бүсийн зөвлөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ