Биологийн зэвсгийг хориглох конвенцын уулзалт үргэлжилж байна
“Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-д оролцогч талуудын Мэргэжилтний түвшний уулзалт Швейцарийн Холбооны Улсын Женев хотод өнгөрсөн даваа гаригт эхэлжээ. Уг уулзалтадад Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин зөвлөх Г.Жаргалсайхан үг хэлж, манай улс уг конвенцийг үндэсний хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж буй талаар танилцуулжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-ийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх нь уг зэвсгийг дэлхий нийтээр эгнэгт хориглох урьдчилсан нөхцөл бөгөөд Монгол Улс конвенцийг бүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ирснийг дурджээ. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран Улаанбаатар хотноо тусгай сургалт зохион явуулсан. Энэ нь манай улсын холбогдох яам, агентлагууд, иргэний нийгмийн байгууллагууд Конвенцийн зорилго, ач холбогдлыг илүү сайн ойлгох, холбогдох хууль, журмыг сайжруулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх, техникийн дэмжлэг туслалцааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсныг дуулгасан байна.
ө
“Биологийн зэвсгийг хориглох тухай Конвенц”-д оролцогч талуудын мэргэжилтний түвшний уулзалтын үйл ажиллагаа энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ