Хүнд даацын автомашины дугуйг дахин сэргээн засварлах үйлдвэр байгуулагдлаа
“Трэк рэтрид Монгол ХХК” Монголд анх удаа том оврын автомашины хуучин дугуйг сэргээн засварлах үйлдвэрийг байгуулжээ. Австрали болон Шинэ Зеланд улсад үйл ажиллагаа явуулдаг “Бриджстоун” компанийн салбар болох “Бриджстоун Бандаг” компанитай хамтран дэлхийн шилдэг брэнд болох тус үйлдвэрийн технолгиор дугуйг сэргээн засварлах үйлдвэр ажээ.Том оврын автомашины хуучин дугуйг сэргээн засварлах энэхүү технологи нь ижил төстэй үйлдвэрүүдээс дугуйны чанар эдэлгээний хугацаа 65 хувиас илүү гэдэг нь нотлогдсон байдаг аж. Жишээлбэл Хятад улсад сэргээгдсэн дугуй засмал замаар 18000-25000 километр явдаг байхад Бриджстоуны технологиор сэргээн хийгдсэн дугуй ижил нөхцөлд 60000-70000 километр, шороон замд 50000 километр зам туулах чадвартай ажээ. ISO 14001 чанарын баталгаа хүртсэн хуучирч элэгдсэн дугуйг нөхөн сэргээх энэхүү технологи нь байгаль орчинд ээлтэй , өндөр чанартай, хямд дугуйгаар хангах зорилготой ажээ.
6
Э.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ