Иргэдээс санал авах гэнэ
Сүүлийн үед цахим ертөнцөөр хүчтэй яригдаж буй нэг асуудал бол Улаанбаатар хотын түгжрэлтэй хэсэгт хязгаарлалтын бүс тогтоох тухай. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газрын хамтран боловсруулсан уг төсөл энэ сарын 13-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэгдэх учиртай.
ө
Уг төсөлд хотын төв хэсэгт хязгаар тогтоож, автомашинтай иргэд 40-50 мянган төгрөг төлж тухайн хэсэг рүү нэвтрэх эрх авах тухай тусгасан. Харин энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй учраас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө иргэдийн дунд санал асуулга явуулахаа хотын даргын орлогч Н.Гантөмөр хэлж байна. Гар утсаар явуулна гэж буй санал асуулгыг хэзээ, хэрхэн явуулах нь ирэх даваа гаригт тодорхой болох гэнэ.
ө
Хотын төв замаар явж буй жолооч нарын 30-40 хувь нь ямар ч зорилгогүй сэлгүүцдэг гэсэн судалгааг Замын цагдаагийн газар гаргасан аж. Харин хязгаарлалтын бүсэд зорчих 40-50 мянган төгрөгийн төлбөрийн тооцоог нийслэлийн Авто замын газраас гаргажээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ