Улаанбаатарт 18 хэм дулаан

img

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо зүсэрч, говь талын нутгаар салхи ширүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

р

Баруун болон говийн нутгаар үүлшиж, зарим газраар түр зуурын бороо, төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

о

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 12 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ