ЗТЯ-ны Төрийн нарийнийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаан юу вэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрөгч пүрэв гаригт болсон. Уг хуралдаанаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн тухай хэлэлцэн ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүнийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь үндэслэлгүй зүйл биш бололтой.
р
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр 2008-2014 онд улсад ажиллаж байх хугацаандаа улсыг эдийн засгийн алдагдалд оруулж, хөгжлийн төслүүдийн боломжийг үгүй хийсэн гэнэ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь 2009 онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр 35.7 сая ам.долларын дүнтэй, төмөр замын зүтгүүр зургаан нэгж худалдан авсан нь одоо ашиглалтгүй зогссон ба зээлийн хүү ба үндсэн төлбөрийг гэрээний дагуу Сангийн яам хариуцаж байгаа гэнэ. Мөн зээлээр 28.5 сая ам.долларын дүнтэй, 62 нэгж засварын машин механизм авсан нь одоо “Болдтөмөр Ерөө гол” компанийн хашаанд хадгалагдаж байгаа аж. Ийнхүү нийт 62.2 сая ам.долларын зээл ба хүүгийн төлбөрт улс хохирч, худалдан авалт нь алдагдал болсон бололтой.
а
Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор “Энержи Ресурс” компанийн “Ухаа худаг-Гашуун сухайт” 237 км төмөр замын төслийг “МТЗ” улсын компанид шилжүүлэх үед 13 нэр төрлийн ажлыг зургаа болгож, төсөвт үнэлгээ 45.6 сая ам.доллароор далд хэлбэрээр нэмэгджээ. Энэ нь гэрээний үнийг санаатай нэмэгдүүлж, гадаадын компанид ашиг, улсад хохирол учруулсан гэж таамаглаж буй юм байна. Түүнчлэн төмөр замын ТЭЗҮ-д зээлээр 5.65 сая ам.доллар, хүү зарцуулсан боловч тэр нь гурван сарын зөвлөх үйлчилгээ болж хувирсан төдийгүй “МкКинсэй” бус “МТЗ” нэрээр гарсан ба хууль бусаар нууцад хамруулсан гэв. Үүнийг нь олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд хүлээж авахгүй тул шинэ төмөр замын төсөлд санхүүжилт олдоогүй байх магадлалтай аж. Мөн техник эдийн засгийн үндэслэл болон тэдгээрийн урьдчилсан судалгаанд үндэсний 35 компанийг дайчилж, 31.2 тэрбум төгрөгийн үр дүнгүй ажил хийлгэж өр авлага үүсгэсэн. Ингэснээр Хөгжлийн банкинд эргэн төлөгдөх нөхцөлгүй нийт 55 сая ам.долларын авлага үүссэн байх магадлалтай гэв.
х
Үүгээр зогсохгүй өнөөдрийн байдлаар хуулийн, техникийн, санхүүгийн, хяналтын нэрээр зөвлөх үйлчилгээний 25 сая орчим ам.долларын гэрээ байгуулж сар бүр “МТЗ” нэрээр Хөгжлийн банкнаас 1.7 сая ам.долларыг үр дүнгүй зарцуулж байгаа гэнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ