Улаанбаатарт 21 хэм дулаан
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр бороо орж, говийн нутгаар салхи түр зуур ширүүсэхийг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
а
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
р
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 9 хэм дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ